Хайх

Аяллын шинэ тренд: Нууцлаг тасалбар

Аяллын шинэ тренд: Нууцлаг тасалбар

Хамгийн сонирхолтой аяллын сонголт

Text: Buro.Mongolia


Зураг:

Хааш явж буйгаа мэдэхгүй аялах шиг сонирхолтой зүйл байна гэж үү? Япон улсад яг одоо тренд болж байгаа аяллын шинэ төрөл бол долоо хүртэлх газар үзэх боломжтой галт тэрэгний нууц тасалбар юм. Тодруулбал, “Saikoro Kippu” аппликейшнийг ашиглан виртуал шоо хаяснаар тэд таны өмнөөс улс доторх аяллын маршрутыг зохиож тасалбар авах эрхийг үүсгэнэ. Хэдийгээр тасалбараа авсан ч та хааш явж, юу үзэх талаараа мэдэхгүй хэвээр л байх юм. Энэхүү сонирхолтой аяллын тасалбарын үнэ ердөө 5000 иен буюу энгийн тасалбараас 80 орчим хувиар хямд тооцогдож байна.

Цар тахлаас үүдэн уналтад ороод байгаа аялал жуулчлалын салбарыг сэргээхэд туслах энэхүү бодлого нь тооцоолсноос давсан эрэлтийг үзүүлсэн бөгөөд зөвхөн галт тэргээр зогсохгүй хямд тасалбар санал болгодог нислэгийн компаниуд ч нэгдэж эхэлжээ. Одоогоор зөвхөн Японы баруун хэсгээр аялах боломжтой ба энэ ондоо багтаан зүүн хэсгээр аялах шинэ маршрутуудыг танилцуулна гэлээ. Үргэлж шинэ, өөр хаа ч байхгүй сонирхолтой зүйлсийг үзүүлж чаддаг Япон улс нь хурдацтай хөгжил, тав тухтай нийтийн тээвэр, өндөр хурдны галт тэрэг, гайхалтай хоолны соёл зэргээрээ аялагчдад хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлдэг билээ. Шинэхэн болзож буй хосууд, анх удаа очиж буй аялагчдад цагийг зугаатай өнгөрөөх гайхалтай боломж биш гэж үү?

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх