Хайх

Энэ зун хаашаа аялах вэ?

Энэ зун хаашаа аялах вэ?

Text: Buro.Mongolia


Урин дулаан цаг ирж, сурагчдын амралт дөхөж дараагийн аяллаа гэр бүлээрээ, найз нөхдөөрөө төлөвлөн суугаа бол танд энэ зун аялахад тохиромжтой аяллын чиглэлүүдийг танилцуулъя.


Монголын зуны сарууд буюу 6, 7, 8 саруудад Зүүн Өмнөд Азийн орнууд, хөрш болох Хятад улс мөн Япон, Солонгос зэрэг улсуудаар аялахад хамгийн тохиромжтой үе байдаг билээ. Гэтэл хэлийг нь мэдэхгүй бол тухайн орнуудаар аялахад бэрхшээлтэй зүйлс олон. Хятад улс саяхан хилээ нээсэн боловч хувиараа аялагчдад ээлгүй зүйл олонтой болсон гэнэ. Зочид буудлын захиалга, орон нутгийн нислэг, галт тэрэгний тасалбар зэргийг ихэнхдээ тухайн улсын өөрсдийн ашигладаг вэбсайт, аппуудаас захиалах шаардлагатай бол төлбөр тооцоог Wechat, Alipay зэрэг өөрсдийн цахим төлбөрийн хэтэвчээр л төлөх хэрэгтэй болжээ. Тиймээс та энэ бүх асуудлаас зайлсхийж, эрсдэлээс сэргийлэхийг хүсвэл аяллын компанид хандан аяллаа төлөвлөсөн нь зүйтэй.

Жуулчин компани л гэхэд зуны турш Бээжин хотын Юниверсал Студиогоор зочлох онцгой аялал, Хонгконг, Шанхай зэрэг томоохон хотуудын аяллыг гаргаж байгаа аж. Мөн та тус компанийн вэбсайтаар дамжуулан аяллаа захиалбал бүртгэлийн урамшууллаас гадна захиалсан аяллын үнийн дүнгээсээ оноо хуримтлуулах боломжтой.


Бээжин хотын Юниверсал Студио

Энэ зун хаашаа аялах вэ? (фото 1)

Хонгконг

Энэ зун хаашаа аялах вэ? (фото 2)

Шанхай

Энэ зун хаашаа аялах вэ? (фото 3)
Япон улсын хувьд Монгол аялагчдыг зорчиход илүү хялбар болгохын тулд аяллын визийг онлайнаар мэдүүлэх боломжтой болгожээ. Та Япон улсын элчин сайдын яамны вэб хуудсаар зочлон виз мэдүүлэх хүсэлттэй танилцан визээ онлайнаар мэдүүлж болно. Эсвэл Жуулчин компанийн дараах мэдээлэлтэй танилцан аяллаа сонгоод өөрийн шаардлагатай материалаа бүрдүүлэн өгөхөд л аяллын компани таны өмнөөс виз мэдүүлэн өгөх аж. Ингэснээр та өөрийн цагийг хэмнэхээс гадна алдаатай материал оруулж визний татгалзсан хариу авахаас сэргийлж чадна. Визний хариу ажлын 3 хоногийн дотор гарж байгаа тул та энэ хугацааг тооцон аяллаа төлөвлөөрэй.

Энэ зун хаашаа аялах вэ? (фото 4)

Солонгос улс руу аяллын виз мэдүүлнэ гэдэг харьцангуй төвөгтэй. Визний хариу 45 хүртэл хоног хүлээгддэг тул аяллаа төлөвлөхөд багагүй хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсдэг. Харин БНСУ-ын цорын ганц визгүй бүс нутаг болох Чэжү арал руу аялбал дээрх асуудлууд гарахгүй байх давуу талтай. Виз хүлээж сэтгэл зовнихгүй, аяллын компанийн хуваарьт аяллуудаас боломжит өдрөө сонгон Чэжү арлын эрэг дээр байгалийн үзэсгэлэнг шимтэн, Солонгос улсын өв соёлтой танилцан амрах сайхан биш гэж үү?

Энэ зун хаашаа аялах вэ? (фото 5)

Та энэ зун хаашаа аялах вэ? Та зураг дээр дарж саналаа өгнө үү.

Чэжү арал
Санал өгөх
Чэжү арал
Япон улс
Санал өгөх
Япон улс
Хятад улсын Бээжин хот
Санал өгөх
Хятад улсын Бээжин хот
Турк улс
Санал өгөх
Турк улс
Хонгконг
Санал өгөх
Хонгконг

Жуулчин Компани

Хаяг: СБД, 1-р хороо, Элчингийн гудамж, Жуулчин компанийн оффис

Утас: 7288-1212

Вэбсайт: www.juulchin.mn

Facebook: Жуулчин компани

Instagram: @juulchin.travel

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх