Хайх

Агуу зураачдын амьдарч байсан үзэсгэлэнт 6 музейгээр аялцгаая

Агуу зураачдын амьдарч байсан үзэсгэлэнт 6 музейгээр аялцгаая

Хил нээгдсэний дараа заавал зорих газрууд

Text: Buro.Mongolia


Франц, Испани зэрэг томоохон орнуудад байрлах суут уран бүтээлчдийн амьдарч байсан, орчин үед музейн нэр дор үйл ажиллагаагаа явуулж буй гайхамшигт газруудаар амьдралдаа дор хаяж нэг удаа зочлоод үзэх хэрэгтэй. Түүхэн дэх алдарт зураачдыг хэрхэн, хаана амьдарч байсныг ажигласнаар таны үзэл бодол тэлж, тэднийг болон тэдний уран бүтээлийнх нь онцлогийг илүү сайн ойлгодог болно гэдэгт бид итгэлтэй байна. 

Клод Монегийн гэр, Живерни

Импрессионизмын эцэг Клод Моне 1883 онд Живерни гэх Францын жижигхэн тосгон руу нүүсэн түүхтэй. Тухайн үеэс хойш тосгоны байгаль орчин зураачийн олон алдартай бүтээлүүдэд томоохон нөлөө үзүүлсэн гэгддэг билээ. Моне өөрийн байшин болон эргэн тойрны цэцэрлэгтээ маш их хайртай байсан учраас 1962 онд сүүлийн амьсгалаа хураах хүртлээ цэцэрлэгээ арчилж тордсон юм. Монед маш олон дизайнерууд болон цэцэрлэгч нар байшингийн үзэсгэлэнт ландшафтыг тохижуулахад тусалсан байна. Хэрэв танд Живернид зочлох завшаан гарах юм бол уг алдарт зураачийн сэтгэл шингэсэн үлгэрийн мэт байшингаар нь ороод гараарай. Жуулчид олон тод өнгөөр будагдсан өрөөнүүдээс болон өвөрмөц интерьерийн шийдлээс нь бүтээлч санаа авдаг билээ.

Агуу зураачдын амьдарч байсан үзэсгэлэнт 6 музейгээр аялцгаая (фото 1)
Агуу зураачдын амьдарч байсан үзэсгэлэнт 6 музейгээр аялцгаая (фото 2)

Вебсайт

Фрида Калогийн гэр, Мехико

Сюрреализмийн мастер, Мексик улсын зураач Фрида Кало амьдралынхаа ихэнх өдрүүдийг Мехико хотод байрлах тод цэнхэр өнгийн виллад өнгөрүүлсэн юм. Анх 1904 онд түүний аав уг байшинг худалдаж авсан бөгөөд хожим нь түүний нөхөр Диего Ривера засвар хийжээ. Энэхүү гоёмсог байшингийн булан бүрээс зураачийн хэв маяг мэдрэгддэг байна. Тухайлбал, будгууд болон бийрнүүд дэс дарааллаараа байрласан байдаг түүний студи, найз нөхдөө хүлээж авдаг байсан гэгээлэг гал тогоо, чамин ургамлууд ургадаг цэцэрлэг, өөрийнхөө хөргийг зурж байхдаа ашигладаг байсан унтлагын өрөөний толь гэх мэт сонирхол татам зүйлс музейд таныг хүлээж буй билээ.

Агуу зураачдын амьдарч байсан үзэсгэлэнт 6 музейгээр аялцгаая (фото 3)

Вебсайт

Сальвадор Далигийн гэр, Порт Ллигат

Бас нэгэн сюрреализм чиглэлийн уран бүтээлч Сальвадор Дали Испани улсын том эрдэнэс болох Порт Ллигат хотод суурин амьдарч байсан юм. Тэр цагаас хойш өөрийн гэргий Галаг нас барах хүртэл алдарт зураач уг хотод амьдарсан байдаг. Түүний байшинг анхны харцаар шүүхэд жирийн л шохой хийцтэй барилга гэж харагдах ч орон орны жуулчид дотогш нь ороод алмайрдаг байна. Агуу зураач тэрхүү загасчны жижигхэн байшинг сюрреалист маягтай төөрдөг байшин болгон хувиргаж, дээвэр дээрээ асар том цагаан өндөг байрлуулах зэрэг ер бусын зүйлсээр чимэглэжээ. Одоогийн байдлаар уг байшин музей болон хувирсан бөгөөд зураачийн олон тооны бүтээл, хувийн эд зүйлс болон видео архивууд тэнд байрлаж байна.

Вебсайт

Винсент ван Гогын өрөө, Овер-сюр-Уаз

Парисын ойролцоо сүндэрлэсэн Auberge Ravoux зочид буудалд байрлах нэгэн өнгө үзэмжгүй өрөөнд зураач Винсент Ван Гог нас барах хүртлээ гурван сарыг өнгөрүүлсэн байна. Зураачийн амьдарч байх хугацаанд үлдсэн бүх зүйлс яг хэвээрээ уг өрөөнд хадгалагдаж байгаа тул хүмүүс ихээр сонирхож очдог билээ. Дашрамд дурдахад уг өрөөний талбай ердөө долоон метр квадрат бөгөөд энэхүү өрөө нь дэлхийн хамгийн жижиг музейд тооцогддог юм.

Агуу зураачдын амьдарч байсан үзэсгэлэнт 6 музейгээр аялцгаая (фото 4)

Вебсайт

Август Родины гэр, Меудон

Амьдралынхаа сүүлийн 20 жилийг Францын алдарт уран барималч Август Родин эхнэр Роза Берегийн хамт Францын Меудон хотод тансаг зэрэглэлийн "Villa des Brillants" гэх нэртэй виллад амьдран өнгөрүүлж, дараагаар нь тэндээ оршуулагдсан юм. Одоогоор тус тансаг вилла нь уран бүтээлчийн ажлуудыг багтаасан музей болсон билээ. Энэхүү сүрлэг барилгын өмнө зочдын анхаарлыг татам уран бүтээлчийн дурсгалт хөшөө угтан авах бөгөөд вилла дотор олон төрлийн уран баримлын гайхалтай цуглуулга бий.

Агуу зураачдын амьдарч байсан үзэсгэлэнт 6 музейгээр аялцгаая (фото 5)

Вебсайт

Густав Морогийн гэр, Парис

Символизм чиглэлийн төлөөлөгч Густав Моро амьдралынхаа төгсгөлд ихэнх зургуудаа Ларошфуко 14 хаягтай байшиндаа цуглуулсан бөгөөд ирээдүйд түүний уран бүтээлүүд цэцэглэн хөгжих музей байгуулахыг хүссэн юм. Моро бага насаа уг жижигхэн байшинд өнгөрүүлсэн бөгөөд хожим нь ийнхүү өөрийн уран бүтээлүүдээрээ дүүргэсэн байна. Харин одоогоор нууцлаг бүхий мэдрэмж өгөх байшин музей болон хувирч Морогийн 1300 орчим уран зургууд болон зураачийн хувийн эд зүйлсээр дүүрэн билээ.

Вебсайт

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх