Хайх

Тусгаарлалтын хоногуудаа дарвуулт онгоцон дээр өнгөрүүлж болох Тайланд улс руу аялцгаая

Тусгаарлалтын хоногуудаа дарвуулт онгоцон дээр өнгөрүүлж болох Тайланд улс руу аялцгаая

Text: Buro.Mongolia


Covid-19 халдвар тархаж дийлэнх улсууд хилээ хааснаас үүдэн Тайланд улсын аялал, жуулчлалын салбар 83%-иар унаж нийт жуулчдын тоо зургаа дахин багассан үзүүлэлт гарсан байна. Иймд тус улсын эрх баригчид салбараа аварч, эдийн засгаа сэргээхийн тулд нэгэн сонирхолтой үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, Тайландад аялахаар ирсэн жуулчдад тусгаарлалтын хоёр долоо хоногоо хөлөг онгоцонд өнгөрүүлэх боломжийг нээсэн байна. Ингэхдээ аялагчид PCR-шинжилгээгээ өгөхөөс гадна GPS-ийн тусламжтай байршил тогтоож, биеийн халуун болон даралтыг хэмждэг ухаалаг бугуйвчийг зүүх шаардлагатай болно. Энэхүү төхөөрөмж нь далайн эргээс 10 км радиусад мэдээлэл дамжуулах чадамжтай гэнэ. Юутай ч тус шийдвэрийн гол зорилт нь тархалтын түвшинг нэмэгдүүлэлгүйгээр аялагчдын тоог ихэсгэхэд оршиж байгаа юм.

Түүнчлэн Тайландын засгийн газраас Пукетын далайн эрэгт байрлах тансаг зэрэглэлийн амралтын газруудыг гадаадын жуулчдын тусгаарлалтын байр болгохоо мэдэгджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх