Эдгээр 5 алхмыг хэрэгжүүлэн үс уналтыг март: Эмнэлзүйн туршилтаар батлагдсан арга
Шулуун, долгионтой, буржгар гээд бүх төрлийн үс ганцхан эрүүл байхдаа л үзэсгэлэнтэй харагддаг. Үс арчилгаандаа хөрөнгө оруулцгаая.
Ус уналт бол нэг төрлийн байгалийн үзэгдэл бөгөөд Америкийн арьс судлалын академиас тогтоосноор өдөрт 50-100 ширхэг (ойролцоогоор нэг туг үс) үс унах нь хэвийн гэж үздэг. Гэвч үс уналтыг хэвийн бус хэмжээнд авчирч буй генетик болон гадны нөлөөтэй холбоотой төрөл бүрийн шалтгаануудаас үүдэн энэ нь гоо сайхны түгээмэл асуудлуудын нэг болоод байна (хүн төрөлхтний 50% нь амьдралынхаа аль нэг үед үс уналтын асуудалтай тулгарсан байдаг). Тэгвэл бид уг сэдвийн дагуу судалсны үр дүнд шалтгааныг нь оновчтой тогтоож, сайн бүтээгдэхүүн хэрэглэснээр хоёр сарын дотор мэдэгдэхүйц үр дүнд хүрэх боломжтойг олж мэдлээ.
Байгалийн үйл явц уу эсвэл үс уналтын асуудал уу? Үүнийг мэдэхийн тулд юун түрүүнд үснийхээ байдлыг анзаарах шаардлагатай бөгөөд үс уналт явагдаж байгааг илтгэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийг хүргэж байна.
Эмчилгээ, бүтээгдэхүүнээсээ сайн үр дүнг хүртэхийн тулд ус уналтын шалтгааныг тогтоох нь чухал бөгөөд түгээмэл тохиолддог таван үндсэн суурийг мэргэжилтнүүд онцолдог юм.
1. Андрогенетик халзралт
Андрогенетик халзралт буюу генетикийн онцлогоос шалтгаалсан үс уналт нь хамгийн түгээмэл тохиолддог. Учир нь үс уналттай тулгарсан нийт хүмүүсийн 50% нь андрогенетикийн шалтгаантай байдаг нь батлагджээ. Ялангуяа, энэхүү шалтгаан нь эрчүүдийн дунд түгээмэл ажиглагддаг бөгөөд 80-аас дээш насны эрэгтэй хүмүүсийн 80%-д M хэлбэрийн халзралт явагддаг байна. Андрогенетик халзралт нь эрчүүдийн Х хромосомд байдаг гентэй холбоотой ба 12,806 эрчүүдийг хамарсан 2012 оны судалгаанд Европ гаралтай эрэгтэй хүмүүс андрогенетик халзралтай болох эрсдэл нь хоёр дахин их байдаг нь нотлогджээ. Харин эмэгтэйчүүдийн дунд харьцангуй бага буюу 80 настай эмэгтэй хүмүүсийн 50% нь тус шалтгаанаар, ялангуяа цэвэршилтийн дараа үс уналттай тулгардаг байна.
2. Дархлааны системийн нөлөө
Хүний биеийн хэсэг газар халзралт явагдахыг Areata гэж нэрлэдэг. Энэхүү нөхцөл байдал нь хүний дархлааны систем үсний уутанцарт нөлөөлснөөр үүсдэг бөгөөд дийлэнх тохиолдолд хуйхан дээр, цөөн үед хөмсөг, сормуус, нүүр болон бусад биеийн хэсгүүдэд явагддаг байна. Alopecia халзралтад зориулсан тусгай эмчилгээ одоогоор байхгүй ч үсний ургалтыг түргэсгэж, ирээдүйд үс унахаас сэргийлэх аргууд болон бүтээгдэхүүнүүд бий.
3. Стресс, сэтгэцийн гэмтэл
Ажлын стресс, гэр бүлийн харилцаа, хувийн амьдралтай холбоотой болон бусад сэтгэл зүйн хувьд хүнд асуудлууд нь үс унахад хүргэдэг бас нэгэн том шалтгаан билээ. Энэ төрлийн үс уналтыг telogen effluvium гэж нэрлэдэг бөгөөд стрессний түвшинг нэмэгдүүлсэн эсвэл сэтгэцийн гэмтэлд хүргэсэн үйл явдал болсноос 3-6 сарын дараа эрчимтэй явагдаж эхэлдэг байна. Түүнчлэн telogen effluvium нь стресснээс гадна жирэмсний үед, амаржсаны дараа, жирэмснээс хамгаалах эм уух үед эсвэл эм уухаа зогсоосны дараа гэх мэт дааврын өөрчлөлтүүдээс шалтгаалсан нөхцөлд бий болдог.
4. Шим тэжээл болон хоолны дэглэм
Эрүүл хуйхнаас эрүүл үс ургадаг. Харин хуйхны эрүүл мэнд өндөр шим тэжээлтэй хооллолтоос ихээхэн шалтгаалдаг билээ. Тиймээс бид цайр, төмөр, биотин, витамин Д болон бусад үсний ургалтыг түргэсгэдэг бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэж эсвэл эмчийн жороор эмийн байдлаар нэмэлтээр хэрэглэх шаардлагатай юм.
5. Үсний буруу арчилгаа
Үсийг тогтмол, хүчтэй будгаар будах, халуун индүүгээр ороох, химийн аргаар буржийлгах эсвэл шулуун болгох нь үсний уг хэсгийг гэмтээж, илүү нарийн, хэврэг болгоход хүргэдэг. Мөн үсийг чанга боож, овоолж эсвэл үсэнд өндөр ачаалал өгдөг бусад байдлаар загварчлахад үс унаж эхэлдэг. Үүнээс гадна, орчны бохирдол, утаа, усны бүтэц зэрэг нь үсний эрүүл мэндэд нөлөөлдөг гадны хүчин зүйл юм.
Энэхүү асуудлыг шийддэг үс шилжүүлэн суулгуулахаас эхлэн эмийн гэх мэт төрөл бүрийн аргууд байдаг. Харин хэрэгжүүлэхэд хялбар, үр дүнтэй байгаад зогсохгүй яг одоо эхэлж болох эмчилгээ бол үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээндээ нэвтрүүлэх юм. Ийм төрлийн маш олон бүтээгдэхүүнүүд байдгаас бид 30 жилийн түүхтэй, хамгийн гол нь клиникийн туршилтаар батлагдаж, АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраар (FDA) хүлээн зөвшөөрөгдсөн үс арчилгааны Nioxin брэндийг онцолж байна. Энэхүү брэндийн үүсгэн байгуулагч Эва Грахам нь төрснийхөө дараа эрчимтэй үс уналттай тулгарснаар үс арчилгааны бүтээгдэхүүн, нөхөн сэргээх эмчилгээний талаар судалж эхэлсэн байдаг. Тухайн үед эмэгтэйчүүд үсээ өдөр бүр шампуниар угааж, химийн найрлагатай, хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэж, харин эрчүүд нь үр дүн багатай эмийн эмчилгээг хийдэг байсан бөгөөд хэн ч хуйхны эрүүл мэндийн тал дээр анхаарлаа хандуулдаггүй байжээ. Иймд Эва тус асуудлыг үндсээр нь шийдэж чадах цэвэрлэгч, гуужуулагч, хуйхны хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнийг салбартаа анх удаа нэвтрүүлсэн юм.
Одоо Nioxin-ы бүтээгдэхүүнүүд АНУ, Ази, Европ, Өмнөд Америкийн улсуудад худалдаалагддаг бөгөөд хэрэглэгчдийн сэтгэл ханамжаараа тэргүүлэгч брэндүүдийн нэг юм. Мөн тэд үс арчилгааны салбарт анхны гэсэн тодотголтой дэвшилтэд технологийг нэвтрүүлсээр байна. Тухайлбал, хуйхны хөгшрөлтийн эсрэг Co-Zyme10™, Activ-Renewal™, хуйхыг чийгшүүлж, химийн хүчтэй найрлагаас хамгаалдаг Glyco-Fused Complex™, үсийг гялалзсан, зөөлөн болгодог Smoothplex™, орчны бохирдол, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг, антиоксидантын найрлагатай Scalp Access™, Delivery System BioAMP™ зэрэг инновацлаг шийдлүүдийн үндсэн дээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж хэрэглэгчдэд санал болгодог юм. Nioxin брэнд Монголд албан ёсоор Сентрал Тауэрт худалдаалагддаг болохыг уншигчдадаа сануулъя.
Nioxin нь төрөл бүрийн үсний онцлогт тохирсон натурал, будагтай, химитэй гэсэн 3 төрөл байдаг бөгөөд эдгээр нь дотроо бага зэргийн уналттай (унаж эхэлж байгаа), эрчимтэй уналттай (хуйх нь харагдаж байгаа) гэж хуваагддаг билээ. Тэгвэл Nioxin-ы Монгол дахь салбараас үс уналтын асуудалтай хүмүүст зориулан бүтээгдэхүүний сонголтыг хялбарчлах үүднээс тусгай багцыг гаргажээ. Энэхүү багц нь үсний ургалтыг дэмждэг өдрийн серум, үсийг өтгөрүүлэх үйлчилгээтэй шөнийн серумээс бүрдэж байна.
Үсний ургалтыг дэмждэг өдрийн серумийн давуу тал:
Хэрэглэх заавар:
12-15 удаа шахан хуурай үсэндээ түрхэж массажилна. Түрхсэний дараа угаахаас зайлсхийнэ. Өдөр бүр хэрэглэх боломжтой.
Үсийг өтгөрүүлэх үйлчилгээтэй шөнийн серум
Хэрэглэх заавар:
2-4 дуслыг хуурай үсэнд түрхэн массажилна. Ингэхдээ хуруунуудаараа даралт өгч тойрог хөдөлгөөнөөр иллэг хийсний дараа үсээ зөөлөн самнана.
Nioxin брэндийн үсний ургалтыг дэмждэг өдрийн серумны хувьд үсийг хөвсгөр, өтгөн болгодог ниацинамид, ургалтыг түргэсгэдэг зандан мод, лаиурины хүчил болон касторын тосны найрлагатай билээ. Харин үсийг өтгөрүүлэх үйлчилгээтэй шөнийн серум нь халзралтыг эмчилж, хуйхыг нөхөн төлжүүлдэг биотин, булцуйг чангалдаг каффеин, хуйхны үрэвслийн намдаагч цитрал болон хуйхны тэжээл болох цитронеллын агууламжтай гэдгээрээ давуу талтай байгаа.
Эцэст нь, сайн үр дүнд хүрэхийн тулд тэвчээртэй бас тууштай байгаарай.
Хүний үс сард дунджаар ердөө нэг см ургадгаас харах төдийд үс, хуйх нөхөн төлжихөд багагүй хугацаа ордог нь мэдэгдэнэ. Тиймээс бүтээгдэхүүнээ аваад дор хаяж хоёр сарын турш тогтмол хэрэглэж өөрт тохирч буй эсэхээ мэдэж авах нь чухал юм.
Хаяг: Сэнтрал Тауэр, 2 давхар, 202а
Утас: 7711 7171
Facebook: Nioxin Hair Wellness
Instagram: @nioxin.hair.wellness
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт