2021 оны Оскарын наадам дээрх шилдэг гоо сайхны төрхүүд

Тэсэн ядан хүлээсэн наадмын үзэсгэлэнт төрхүүд

Кино урлагт хайртай хэн бүхний тэсэн ядан хүлээж байсан 93 дах удаагийн Оскарын наадам яг одоо Лос-Анжелес хотноо болж байна. Цар тахлын улмаас хоёр ч удаа хойшлогдсон кино наадам энэ жил хоёр тусдаа улаан хивс болоод хоёр тайзтай зохион байгуулагдаж буй нь энэ билээ.

Энэ жилийн улаан хивсний төрхүүд урьд өмнөх жилүүдээс илүү энгийн атлаа өөгүй төгс байлаа. Тухайлбал залуу жүжигчин Зендаягийн байгалийн гоо үзэсгэлэн улаан хивсийг гэрэлтүүлж байсан бол Маргот Робби, Хэлли Берри нарын шинэ үсний засалт өөрийн эрхгүй хараа булааж байлаа. Харин Ванесса Кирби, Аманда Сейфрид нарын тод будалт кино наадмыг илүү өнгөлөг болгосон гээд 93 дах жилдээ зохион байгуулагдаж буй наадамд алдартнууд бүгд тус бүрдээ байж болох шилдэг дүр төрхүүд бүрдүүлж, хамгийн гол нь бие биенээсээ ялгарах өвөрмөц шийдлүүд харуулж чадлаа.

Ингээд 2021 оны Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг гоо сайхны төрхүүдийг хүлээн авна уу.

Vanessa Kirby
Amanda Seyfried
Zendaya
Youn Yuh-Jung
Regina King
Laura Dern
Han Ye-Ri
Emerald Fennel
Celeste Waite
Marlee Matlin
Maria Bakalova
Glenn Close
Margot Robbie
Angela Bassett
Chloe Zhao
Carey Mulligan
Halle Berry
Ariana DeBose
Andra Day

Buro.Mongolia

2021-04-26, 10:17