Альпийн нурууны эрдэст халуун рашаан арьс арчилгаанд нэвтэрсэн нь
Францын Альпийн нуруунд орших Белледонн уулын хаяанд нэгэн "шидэт" халуун рашаан урсдаг гэлцдэг. Тус рашаан нь арьсны шарх, үрэвсэл, нөсөө толбо, хуурайшилт гэхчлэн бүх төрлийн асуудлыг анагаах увдистай төдийгүй чих, хамар, хоолой болон хорт хавдрын дараах нөхөн сэргээх эмчилгээнд ашиглагддаг гэдгээрээ тун алдартай. Тухайлбал Ромын эзэнт гүрний үе буюу 2,000 гаруй жилийн өмнөөс эхлэн нутгийн уугуул иргэд энэхүү халуун рашааныг арьс болон биеийн эмчилгээндээ хэрэглэж ирсэн түүхтэй аж. Цаашлаад 1800-аад оны үед эрдэмтэд тус рашааны анагаах чадварыг анзаарч, эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлжээ.
Харин 1914 онд Францын Uriage брэнд халуун рашаанд суурилсан төрөл бүрийн эмчилгээг санал болгодог эмчилгээний спа төвийг нээж байв. Жилээс жилд тус төвийг зорих хүмүүсийн тоо олширч байсан учир Uriage брэнд халуун рашааны найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн гаргахаар шийдсэн гэдэг. Маш олон судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд 1992 онд тэд бүх төрлийн арьсны асуудалд зориулсан эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсан бөгөөд үүний тусламжтайгаар үйлчлүүлэгчид заавал Франц улс дахь спа төвийг зорих шаардлагагүйгээр халуун рашааны "шидэт" үйлчилгээг гэртээ мэдрэх боломжтой болсон байна.
Өнөөдрийн байдлаар Uriage брэндийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 70 гаруй орны зах зээлд нэвтэрсэн ба манай улсад ч мөн адил худалдаалагдаж эхэлжээ. Тодруулбал, "Грийн Гэйт интернэйшнл" ХХК нь Uriage брэндийг албан ёсны эрхтэйгээр Монгол дахь хэрэглэгчдийн гарт хүргээд байгаа бөгөөд тус компани нь 2018 оноос хойш импорт, дистрибьюшний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, өдгөө 23 брэндийн 1,000 орчим гоо сайхны, эх хүүхдийн, эрүүл ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг эх орондоо амжилттайгаар оруулж иржээ.
Ингээд эрдсийн өндөр агууламжтай, гайхамшигт халуун рашааны найрлагатай Uriage брэндийн бүтээгдэхүүнүүдийн онцлог болон давуу талуудтай танилцацгаая.
Энэхүү халуун рашааны найрлагатай мист нь арьсны цочрол, экзем, улайлт гэхчлэн бүх төрлийн эмзэгшлийг намдаах үүрэгтэй бөгөөд давхар арьсыг чийгшүүлж, нөсөө толбо бүдгэрүүлж, гаднын нөлөөнөөс хамгаална. Мөн арьсны чийгшлийг нэг цагийн дотор 32%-иар нэмэгдүүлж, найман цагийн турш хадгалж өгдөг давуу талтай. Том, дунд, жижиг гэсэн гурван төрлийн савлагаатай учир гэр бүлийн бүх гишүүд хэрэглэх боломжтой бөгөөд нүүр болон биеийн арьсандаа 20-25 см зайтай жигд шүршиж хэрэглэнэ.
Энэхүү багц нь хуурай арьстай хүнд нэн тохиромжтой бөгөөд найрлагадаа халуун рашаанаас гадна 15% цэвэр байгалийн гиалуроны хүчил, глицерин болон ши цөцгийн тосыг агуулсан гэдгээрээ онцлог. Арьсыг эрчимтэй чийгшүүлж, уян хатан чанарыг сайжруулж, хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгах үүрэгтэй. Мөн багцын бүтээгдэхүүнүүд нь хуурай арьсанд зориулагдсан ч хэт өтгөн биш хөнгөн, серум хэлбэрийн бүтэцтэй учир арьсанд хүнд, тослог мэдрэмж төрүүлдэггүй байна.
Uriage брэндийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг бол хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй Age Lift цуврал юм. Найрлага дахь халуун рашаан нь арьсны хуурайшилт, улайлтыг багасгаж, уян хатан чанарыг сайжруулдаг бол ретинол нь хялгасан үрчлээг мэдэгдэхүйц арилгаж, арьсны өнгийг жигдэлж өгдөг. Бүх төрлийн арьсанд тохиромжтой тус цувралыг багцаар нь хэрэглэхэд үрчлээ гурав дахин багасаж, арьсны уян хатан чанар гурав дахин нэмэгддэг ач тустай гэнэ.
Холимог, тослог арьсанд зориулагдсан энэхүү цуврал нь арьсны чийгшлийг тэнцвэржүүлж, хэт их тос ялгаруулахаас сэргийлж өгдөг бөгөөд давхар үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, эмзэгшлийг намдаадаг. Найрлагадаа чихэр өвсний хандыг агуулсан тул арьсны өнгийг жигдэлж, илүү гэрэлтсэн, эрүүл харагдуулахад тусална.
Сэвх, нөсөө толбын эсрэг өндөр үр дүнтэй тус багц нь найрлагадаа арьсны өнгийг сэргээх үүрэгтэй ниацинамид болон арьсны өнгөн давхаргыг зөөлнөөр гуужуулж өгдөг AHA хэмээх хоёр чухал орцыг агуулдаг. Түүнчлэн энэхүү багц нь арьс эмзэгших, нөсөө толбо үүсэхээс урьдчилан сэргийлдэг учир нарны тостой хавсран хэрэглэвэл тохиромжтой.
Хэт эмзэг, мэдрэмтгий арьсанд зориулагдсан Cica Daily багц нь арьсны нөхөн төлжилтийг дэмжих, шарх сорви эдгээх, улайлтыг багасгах үүрэгтэй. Найрлагадаа зэс, цайр болон витамин B5 агуулсан тул арьсны гэрэлтсэн, өнгөлөг байдал нэмэгдэж, уян хатан чанар сайжирна.
Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан нарны хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээтэй тус цуврал нь давхар арьсыг чийгшүүлэх, эмзэгшил намдаах, тайвшруулах үүрэгтэй. Цувралд стик хэлбэрийн нарны тос, нарнаас хамгаалах мист, хуурай цацлага гэхчлэн олон төрлийн сонголттой бүтээгдэхүүнүүд багтсан учир гэр бүлээрээ хэрэглэхэд нэн тохиромжтой.
Хаяг: Яармаг, Food City төв, 3 давхарт
Улсын их дэлгүүр, 1 давхарт
Наадам центр, 1 давхарт
E-Mart худалдааны төвийн хороолол салбар, 1 давхарт
E-Mart худалдааны төвийн Чингис салбар, 2 давхарт
E-Mart худалдааны төвийн Хан-Уул салбар, 2 давхарт
E-Mart худалдааны төвийн 10-р хороолол салбар, 2 давхарт
Саруул маркет, 2 давхарт
River Plaza, 1 давхарт
Central Mall, 2 давхарт
Утас: 7713 0101
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт