Буржгар үсийг янзлах дөрвөн арга

Буржгар үсийг хэрхэн өвөрмөц бөгөөд гоёмсог аргаар янзлах вэ?

Үснийхээ дээд хэсгийг хойш нь хавчих

Fendi

Буржгар үсийг цэгцтэй харагдуулах хамгийн энгийн арга бол дээд хэсгийг нь хойш нь хавчих. Ийм төрлийн засалтыг хийхэд тун хялбар төдийгүй, хэрэг болох цорын ганц хэрэгсэл нь энгийн хавчаар эсвэл үсний боолт юм.

Хавчаарын ачаар 1940-өөд оны төрх бүрдүүлэх

Bottega Veneta

Хэтэрхий хөвсгөр буржгар үсийг уг хэсгээр нь индүүний тусламжтайгаар шулуун болгож, хавчаараар тогтоож болно. Ингэснээр та 1940-өөд оны ретро төрх бүрдүүлэх болно. Харин үсний доод хэсгийг хэлбэржүүлэгч спрей цацсанаар бага зэрэг замбараагүй болгох хэрэгтэй.


Үсний даруулга ашиглах

Энэхүү засалтыг үсний даруулга, уяа эсвэл бандана алчуурын ачаар хийж болно. Chanel-ын аяллын загварын шоу дээр үзэгдсэн гялалзсан чимэглэлтэй үсний даруулга таны төрхийг илүү өвөрмөц болгоно шүү.

Дээш нь шуух

Giorgio Armani

Үсээ замбараагүй байдлаар дээш нь шуухад үл үзэгдэгч хавчаар ба хэлбэржүүлэгч спрей байхад л хангалттай. Шулуун үстэй харьцуулбал буржгар үсээр ийм засалт хийхэд илүү сонирхолтой харагддаг. Энэ засалтыг хийхдээ мөн үснийхээ урд хэсгийг унжуулж, аль болох хичээл зүтгэл гаргаагүй мэт төрх бүрдүүлээрэй.

Buro.Mongolia

2017-08-17, 11:00

  • Зураг: