Chanel Le Lift цуглуулгаа шинэчиллээ

Намрын бэлтгэл

Chanel-ын хөгшрөлтийн эсрэг цуглуулгад хоёр шинэ бүтээгдэхүүн нэмэгджээ. Намарт бэлдэж арьс өргөх баяжмал, маск хэрэглэхийг танд санал болгож байна

2013 онд гаргасан Le Lift цуглуулгадаа зориулж Chanel-ын мэргэжилтнүүд "ухаалаг" орц нэмсэн билээ. Бүтээгдэхүүний найрлагад орсон 3,5 DA хэмээх гол орцыг тэд 11 жилийн турш судласны эцэст гарган авчээ. Уг бодисыг эдүлис (усан үзмийн мод) гэх ургамлаас гарган авдаг. Le Lift цуглуулгад тусгайлан зориулж эдулисийг хүлэмжинд тариалдаг байна. Энэ цуглуулгын бүх бүтээгдэхүүн нь арьсыг эсийн түвшинд сэргээх үйлчилгээтэй тул үрчлээ арилгаж, нүүрний хэлбэр тодруулж, арьс зөөлрүүлэх болно. 

Цуглуулгад шинээр нэмэгдсэн эхний бүтээгдэхүүн бол нүдний эргэн тойрон дахь арьсыг чангалж, үрчлээс арилгах үйлчилгээтэй баяжмал юм. Энэ нь маш хөнгөн гель хэлбэрийн бүтээгдэхүүн учир хурдан шингэж, нүдний эмзэг арьсыг бүтэн өдрийн турш хамгаалах бүрхүүл бий болгоно. Харин хоёр дах бүтээгдэхүүн нь нүүрний арьсыг өргөдөг маск юм. Тэр өтгөн бүтэцтэй хэдий ч арьсанд хүрмэгцээ тосон хэлбэртэй болж, арьсыг гүн чийгшүүлж өгдөг.

Ө.Тодгэрэл

2015-08-11, 08:00

  • Зураг: