Энэ зун эрэлттэй байх нүүр будалтын чиг хандлага: MAC Cosmetics санал болгож байна
Сонгогдсон бүтээгдэхүүнүүд 40% хүртэл хямдарлаа
Аялал зугаалга, адал явдал, сонирхолтой хөгжмийн фестивалиудаар дүүрэн зуны улирал эхэллээ. Бүсгүйчүүдийн хувьд зуны налгар өдрүүдэд найзуудтайгаа уулзах, амралт зугаалгад гарах, аяллын цүнхээ бэлдэх гээд бүхий л цаг үед арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүнүүд хамгаас чухал байдаг. Тэгвэл энэ зун эрэлттэй байх гоо сайхны олон чиг хандлагуудтай хөл нийлүүлэн алхаж, зуны турш өөртөө итгэлтэй, өнгөлөг бас эрч хүчтэй байхад MAC Cosmetics танд туслах болно. Удаан тогтоцтой крем, өндөр пигменттэй уруулын будаг, будаг түгжигч цацлага, усны хамгаалалттай, тогтоц сайтай нүдний харандаа зэрэг олон бүтээгдэхүүнээрээ салбартаа танигдсан MAC Cosmetics нь нас, хүйс, угсаа гарал харгалзалгүй бүх л хүнд тохирох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үзэл санааг баримтлан ажилладаг билээ.
MAC брэндийн зүгээс энэ зуны улирлыг угтан 2024.06.25-2024.07.17-ны хооронд сонгогдсон бүтээгдэхүүнүүддээ 40% хүртэлх хямдралыг зарлаад буйг дуулгахад таатай байна. Энэхүү хямдралд алдарт MAC Studio Fix Foundation нүүрний крем, 24 цагийн турш тогтцоо барьдаг, усны хамгаалалттай Locked Kiss уруулын будаг зэрэг маш олон эрэлттэй бүтээгдэхүүнүүд багтаад байгаа юм. Тэгвэл бид танд хямдралд багтсан бүтээгдэхүүнүүдийг ашиглан яг одоо туршиж үзэх боломжтой энэ зуны тренд нүүр будалтуудыг танилцуулж байна.
Тод уруулын будаг ямар ч цаг үед эмэгтэй хүнийг өөртөө итгэлтэй бас тансаг харагдуулж чаддаг. Тэгвэл энэ жил загварын тайзан дээр ч, цахим хуудаснууд дээр ч эрэлттэй байсан “Cherry Cola” нүүр будалтын хэв маягийг туршиж үзэхийг санал болгож байна. Гүн хүрэн өнгөөр уруулаа хүрээлж, бүдэг улаан өнгөөр уруулаа тодотгон будах энэхүү гоо зүйн урсгалын бас нэг чухал зүйл нь хөнгөн, минимал суурь будалт. Мэдээж та уруулаа өөрийн хүссэн өнгөөр тодруулах боломжтой бөгөөд аливаа нүүр будалтад өөрийн бүтээлч сэтгэлгээг шингээж өгөхөө бүү мартаарай.
Зуны улирлыг бид алдартай хамтлаг, дуучдын тоглолт, сонирхолтой хөгжмийн фестивалиудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл та арга хэмжээнд явахдаа нүүр будалт болоод хувцас загварын хувьд ямар нэгэн хэвшмэл ойлголтод бүү баригдаарай. TikTok платформ дээр эрэлттэй байгаа strawberry makeup, espresso makeup зэрэг гоо зүйн урсгалуудыг туршиж үзэх боломжтойгоос гадна нүүрнийхээ аль нэг хэсгийг тодотгох сонирхолтой контурын хослол, ягаан эсвэл шаргал туяатай хацар өнгөлөгч, смоки нүд, драматик сормуус зэрэг чиг хандлагуудыг ч хэрэгжүүлж болно.
Зуны улиралд бид байгалийн гоо үзэсгэлэнгээ гайхуулж, өө сэвгүй, гялалзсан арьстай байхыг чухалчилдаг. Нүүр будалтын ерөнхий өнгө аяс ч хувь хүний онцлогийг тодотгосон улам натурал, минимал болж буй. Хялбар мэт сонсогдож болох ч энэ нүүр будалтыг хийхэд танаас багагүй хичээл зүтгэл шаардагдах бөгөөд нүүр будалтын өмнө арьсаа сайтар чийгшүүлж, гэрэл сүүдрийг өөрийн нүүрний хэлбэрт тохируулан маш зөв тавьж өгөх хэрэгтэй. Сувд мэт гялалзсан арьсыг бүтээхэд MAC брэндийн антиоксидант агуулсан чийгшүүлэгч мист, шингэн бүтэцтэй гэрэлтүүлэгч танд туслах болно.
Хол замд гарахад бидэнд арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ бүгдийг багтаах боломжтой косметикийн цүнх нэн хэрэгцээтэй байдаг. Харин үүний дараа аяллын цүнхээ арьсыг нар ,салхи борооноос хамгаалах, тогтоц сайтай бүтээгдэхүүнүүдээр цэнэглэх хэрэгтэй. Тэгвэл MAC брэндээс та аяллын цүнх, усны хамгаалалттай, тогтоц сайтай уруулын будаг, нүүрний крем, сормуусны будаг, хэрэглэхэд хялбар, олон үйлдэлт харандаа зэрэг хол замд авч гарахад тохиромжтой бүхнийг нэг дороос олох боломжтой.
Ташрамд дурдахад Шангри-Ла моллын нэг давхарт байрлах MAC Cosmetics дэлгүүр нь MAC брэндийн Монгол дахь албан ёсны цор ганц төлөөлөгч бөгөөд дэлгүүр дээрх мэргэжлийн нүүр будалтын артистууд тогтмол зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Хаяг: Шангри-Ла молл, 1 давхар
Утас: 77110050
Instagram: maccosmetics_ulaanbaatar
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт