Идэр есийн хүйтэнд арьсаа хэрхэн чийглэг, булбарай байлгах вэ?
Ногоон жүржийн үүдэл эсийг агуулсан гоо сайхны брэнд LBB
Өвлийн улиралд гаднын хуурай, хүйтэн агаар арьсыг цочроож, харин төвийн халаалт байшин доторх агаарыг улам бүр хуурайшуулж арьсанд хагарал үүсгэж, эмзэг мэдрэмтгий болгодог тул бид хүйтний улиралд гоо сайхандаа онцгой анхаарал хандуулах шаардлага үүсдэг билээ. Харин тэрхүү ахисан түвшний цогц арчилгааг өгч чадах, байгалийн ховор, орц найрлагаас бүрдэх 100% веган брэнд La Boutique bleue буюу LBB брэндийг энэ удаа онцлон танилцуулж байна.
2021 оны намар нэгэн гоо сайхны старт-ап брэнд Солонгос улсдаа төдийгүй олон улсад шуугиан тарьж байв. Учир нь тэдний бүтээгдэхүүндээ шингээсэн инновац, хэрэглэгчдийн сэтгэгдэл, мэргэжилтнүүдийн зүгээс олгосон үнэлгээ зэрэг нь зах зээлийн анхаарлыг бүрэн татсан билээ. Тодруулбал, Герман, Хятад, Европын зарим хотуудад төвтэй гоо сайхны үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжилтнүүд, экспертүүдээс чамлахааргүй үнэлгээ авч, төдий чинээгээр олон улсын гоо сайхны бүтээгдэхүүнд тавигддаг өндөр шалгуурыг хангасан нь санамсаргүй хэрэг биш юм.
La Boutique bleue буюу LBB брэнд нь Чежү аралд тарьж ургуулсан ногоон жүржийг гол түүхий эдээ болгодог. Энэхүү жүржийн найрлагыг гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахын тулд брэндийн удирдлагууд гурван жилийн турш тасралтгүй судалгаа хийсэн гэдэг. Ногооноороо буюу гүйцэд боловсроогүй жүрж нь байгаль дээрх хүчирхэг антиоксидант болох полифенол, флавоноид, мөн С аминдэмээр нэн баялаг. Өөрөөр хэлбэл нимбэгээс даруй 10 дахин их С аминдэмтэй бөгөөд дээр дурдсан байгаль дээрх ховор нандин антиоксидант нэгдлийг агуулдаг аж. Тус идэвхтэй нэгдэл нь арьсны чийг, тослогийг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй үрчлээ, нөсөө толбо зэрэгт онцгой гойд үйлчилгээ үзүүлдэг болох нь клиникийн туршилтаар батлагдсан байна.
Мөн нэмэлт химийн бодис, нийлэг орц найрлагаас эрс татгалзсан байгальд ээлтэй тус брэндийг өдөр тутамдаа хэрэглэснээр илүү үр дүнтэй аргаар арьсны эрүүл байдлыг цогцлоох боломжтой. LBB брэндийн бүтээгдэхүүн дэх байгалийн цэвэр, тансаг орц найрлагуудыг АНУ-ын EWG сертификатаар баталгаажуулагдсан бөгөөд энэ нь гоо сайхны бүтээгдэхүүн дэх орц найрлагын судалгааны үр дүнг нягталж, аюулгүй байдлыг 1-10 зэрэгт үнэлж шалгарсан бүтээгдэхүүнд олгодог батламж юм.
Маш жижиг зөөлөн хөөсөн бүтэцтэй. Иймд нүүр будгийн үлдэгдэл, үхэжсэн арьс, нүүрэнд наалдсан нарийн ширхэгт тоосонцор, арьсны нүх сүв дэх бохирдлыг сайтар цэвэрлэж, гүний чийгшлийг дэмжих үйлчилгээтэй.
Арьс арчилгааны суурийг бэлдэх буюу дараа дараагийн бүтээгдэхүүнийг арьсанд шингээх үйл явцыг дэмждэг. Арьсны тослогийг тэнцвэржүүлж, гүний чийгээр хангана. Ердөө хоёр долоо хоногийн турш хэрэглэсний дараа арьсны гүний чийгшил хэвийнээс өндөр түвшинд очих болно.
Алтан камеллиа цэцэг нь өвлийн тэсгим хүйтэнд дэлбээлдэг бөгөөд тус цэцгийн ханд нь арьсны уян хатан чанарыг дээшлүүлж, гэрэлтсэн болгодог. Энэхүү лосьон нь камеллиа цэцгийн ханд, ургамлын үүдэл эсийн төгс нийлэмжийг агуулсан тул арьсны гүнд чийгшлийг 100 цаг хадгалах боломжийг олгодог. Хэт эмзэг, мэдрэмтгий арьсанд хүртэл хэрэглэхэд аюулгүй буюу клиникийн туршилтаар баталгаажсан.
Ногоон жүрж, бөөрөлзгөнийн үүдэл эс болон улаан хүн орхоодойн пребиотик агуулдаг учир арьсыг гаднын нөлөөнөөс хамгаалах дээд зэргийн үйлчилгээтэй.
Энэхүү серум нь арьсыг залуужуулах идэвхт нөлөөтэй бөгөөд маш жижиг молекулын нэгдлийг агуулдаг тул арьсны гүнд нэвтэрч уян хатан чанарыг дээшлүүлдэг. Түрхсэнээс хойш 24 цагийн турш арьсны гүний чийгийг хадгалдаг. Ингэснээр арьс илүү толигор болж, гялалзсан байдлаа хадгална.
Зовхины эргэн тойрон дахь эмзэг, нимгэн арьсанд зориулагдсан энэхүү тос нь нүдийг хүрээлсэн хялгасан үрчлээг дүүргэж, зовхины арьсыг чангалах эрчимтэй найрлагыг агуулдаг.
Пептидийн идэвхтэй найрлага, пребиотикийн төгс нэгдэл нь арьсыг чийглэг байлгахаас гадна гаднын бохирдол, хэт ягаан туяа гэх мэт хүчин зүйлээс дээд зэргээр хамгаалдаг.
Харшил төрүүлэгч агуулаагүй, арьсны жигд өнгийг сэргээж, эмзэг арьсыг ч нарны хэт ягаан туяанаас нано түвшинд хамгаалах бүтэцтэй. Түрхсэний дараа наалдсан, хүнд мэдрэмж төрүүлдэггүй.
Шореа Робуста үрийн тос, скавалан агуулсан найрлагатай учир арьсыг удаан хугацаанд тослогдохгүй байхад тусалдаг. Өөрөөр хэлбэл тослогийн хэмжээг бууруулж, гүний чийгийг тэтгэнэ. Маскийн даавуу нь ялам модноос гарган авсан 100 дахин боловсруулах боломжтой хөвөн даавуу юм. Энэ нь бактерийн эсрэг буюу өөр дээрээ бактери үржихээс сэргийлэгдсэн бүтэцтэй бөгөөд маш сайн агаар нэвтрүүлж амьсгалах чадвартай.
Гиалуроны хүчлээр баяжуулсан өтгөн эссенс нь арьсны уян хатан чанарыг дэмжихийн зэрэгцээ арьсыг тайвшруулж, улайлт арилгах, чийгшлээ удаан хадгалах нөхцөлийг бүрдүүлдэг.
LBB Mongolia
Facebook: LBB Mongolia
Instagram: @lbb_mongolia
Худалдаж авах холбоос: lbb.mn
Утас: 99110078
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт