Кайли Женнер арьс арчилгааны брэнд нээхээр ажиллаж байна

"Kylie Skin"

Kylie Cosmetics брэндийн үүсгэн байгуулагч, залуу тэрбумтнуудын нэг Кайли Женнер арьс арчилгааны брэнд нээхээр ажиллаж байгаа тухай Harper's Bazаar сэтгүүл мэдээллээ. Тодруулбал Кайли Женнер өнгөрөгч есдүгээр сард Kylie Skin by Kylie Jenner гэх худалдааны тэмдгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн бөгөөд уг бүртгэлд "Kylie Skin шошгыг арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглана" хэмээн дурджээ. Хэдийгээр алдартнууд нэрийн шошгоо бүртгүүлэх явдал олон тохиолддог ч тэр бүр бүтээгдэхүүнээ гаргаад байдаггүй. Гэхдээ Кайли Женнерийн хувьд энэ нь бодитоор хэрэгжиж буй зүйл гэдгийг Harper's Bazаar сэтгүүлд бичсэн байна.

Дашрамд дурдахад өнөөдөр Kylie Cosmetics брэнд Хэллоуины баярт зориулан нүдний тень, уруулын будаг зэргээс бүрдсэн HALLOWEEN 18' цуглуулгаа худалдаанд гаргажээ.

 

 

 

 

Buro.Mongolia

2018-10-04, 11:38