Кайли Женнер арьс арчилгааны брэнд үүсгэн байгууллаа

"Kylie Skin"

Kylie Cosmetics брэндийн үүсгэн байгуулагч, залуу тэрбумтан Кайли Женнер Kylie Skin хэмээх арьс арчилгааны брэнд танилцууллаа. Тэрээр шинэ брэнддээ зориулсан сурталчилгаа цацаж, албан ёсны веб хуудсыг ашиглалтад оруулаад байна. Брэндийн анхны сурталчилгаанд түүний ээж Крис Женнер болон түүний охин Сторми Вебстер нар оролцжээ. Түүнчлэн Kylie Skin брэндийн бүтээгдэхүүнүүд амьтад дээр туршилт хийгээгүй, байгалийн гаралтай байх болно гэдгийг онцлоод байгаа юм. Анхны цуврал бүтээгдэхүүнд нүүрний саван, самрын найрлагатай гуужуулагч, ванилийн сүүний найрлагатай тоник, С амин дэмтэй серум, зовхины тос зэрэг байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд багтжээ.

 

 

 

 

 

Buro.Mongolia

2019-05-13, 10:21