Кендалл Женнер Kylie Cosmetics-той хамтарсан цуглуулга гаргалаа

KENDALL X KYLIE

Хэдхэн цагийн өмнө Кайли Женнер Instagram хуудсаараа дамжуулан Кендалл Женнертэй хамтран гоо сайхны цуглуулга гаргаж буйгаа зарлалаа. "Маш удаан хугацааны турш энэхүү цуглуулгыг бүтээхээр ажилласны эцэст ийнхүү танилцуулж байгаадаа маш их баяртай байна" хэмээн тэрээр Instagram Story-доо дурдан, цуглуулгад багтсан бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм. Түүнчлэн тэд цуглуулгад зориулсан зураг авалтыг жилийн өмнө хийсэн болохыг онцолсон ба эгчтэйгээ хамтран ажилласандаа маш их догдолж байснаа дурслаа.

KENDALL X KYLIE нэртэй шинэ цуглуулгад уруулын будаг, нүдний тень, хацар өнгөлөгч, гялалзуулагч саа, нунтаг энгэсэг зэрэг бүтээгдэхүүнүүд багтжээ. Цуглуулга зургаадугаар сарын 26-наас эхлэн худалдаанд гарах ба одоогоор үнийн тухай мэдээлэл тодорхой зарлагдаагүй байна.

 

Buro.Mongolia

2020-06-22, 13:10