Дэлхийн №1 косметикийн брэнд Mac Cosmetics албан ёсны эрхтэйгээр Монголд орж ирлээ
MAC Cosmetics гэхээр хүн болгоны санаанд жижигхэн, хар өнгийн уруулын будаг эргэлзээгүй хамгийн түрүүнд буух биз ээ. 1980-аад оны үед анх брэндийн элч төлөөлөгчөөр дуучин Мадонна сонгогдож тухайн үед Russian Red нэртэй час улаан уруулыг тренд болгож байсан цагаас эхлэн MAC Cosmetics брэнд зөвхөн уруулын будаг төдийгүй нүдний тень, нүүрний крем гэхчлэн дэвшилтэт бүтэцтэй, өндөр чанартай бүтээгдэхүүнээрээ дэлхий даяар алдаршжээ.
MAC брэнд нь “ALL AGES, ALL RACES, ALL GENDERS” буюу нас, хүйс, угсаа гарал харгалзалгүй бүх л хүнд тохирох бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай үзэл санааг баримталдаг орчин үеийн “inclusive beauty” брэндүүдийн томоохон төлөөлөл юм.
Тэр ч утгаараа 1994 оноос хойш “Viva Glam” кампанит ажлыг санаачилж ХДХВ/ДОХ-ын халдварт өртсөн хүмүүс, ЛГБТ болон тодорхой тусламж шаардлагатай охид бүсгүйчүүдэд туслах зорилгоор “Viva Glam Special Edition” уруулын будгийнхаа борлуулалтын орлогыг 100% тухайн сандаа хандивладаг байна. Lady Gaga, Рианна, Майли Саирус, Nicki Minaj-аас эхлээд дэлхийн олон алдартнууд уг төсөлд хамтран ажиллаж байсан юм.
MAC гэдэг нь Make-up Art Cosmetics гэсэн үгийн товчлол бөгөөд 1984 онд мейкап артист, загварын гэрэл зурагчин Фрэнк Тоскан, Фрэнк Анжело нар үүсгэн байгуулж тухайн үедээ бүтээгдэхүүнүүд нь бүх төрлийн арьсанд тохиромжтой, пигмент сайтай, өнгө болон бүтцийн хувьд хязгааргүй олон төрлийн сонголттой байсан нь нүүр будалтын мэргэжилтнүүд, загвар өмсөгч, гэрэл зурагчдын анхаарлыг ихээхэн татаж байжээ.
Энэ удаад 5 MAC HEROES буюу MAC Cosmetics-ыг тодорхойлох 5 шилдэг бүтээгдэхүүнийг уншигч та бүхэнд санал болгож байна:
STUDIO FIX FLUID SPF 15 FOUNDATION
Будаад гарахад Instagram филтер хэрэглэсэн мэт өөгүй арьс
● 24 цагийн тогтоцтой матт крем
● Арьсны тослогийг бүрэн хянах боломжтой
MATTE LIPSTICK
Дэлхий даяар 1 секунд бүрд 1 ширхэг борлогддог
● Өдрийн турш удаан тогтоцтой
● Уруул чийгшүүлж, зөөлрүүлдэг
● Витамин болон байгалийн гаралтай найрлагатай
● Матт, хагас матт, гялалзсан гээд 14 төрлийн бүтэцтэй
● 300 гаруй өнгийн сонголттой
PREP + PRIME FIX+
Дэлхий даяар 10 секунд тутамд 1 ширхэг зарагддаг
● Арьсыг чийгшүүлж, сэргээж, гялалзсан толигор болгодог
● Будгийг 12 цагийн турш тогтоох чадвартай
● Балжингарам цэцгийн ханд болон өргөст хэмхийн найрлага нь арьсыг зөөлнөөр тайвшруулна
● 4 төрлийн үнэрээс сонгох боломжтой: лаванда, наргил мод, сарнай болон энгийн
● Нүүр будалтын өмнө болон дараа аль ч үед цацаж хэрэглэж болно
EYE SHADOW
6 секундэд 1 ширхэг зарагддаг
● MAC брэндийн артистууд зохион бүтээсэн
● Өнгөний сонголт хязгааргүй
● Матт, гялалзсан, саатай гээд 10 өөр төрлийн бүтэцтэй
MAC STACK MASCARA
Сормуус гайхалтайгаар өтгөрүүлж уртасгах цоо шинэ будаг
● 24 цагийн тогтоцтой
● Хэдэн ч удаа давхарласан бөөгнөрөхгүй
10 жилийн түүхтэй Premier Tailor компани нь Ame, Quinto, Premier Tailor, Isaia, Zadig & Voltaire зэрэг брэнд дэлгүүрүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн бөгөөд энэ удаа тэд косметикийн салбарт хөл тавьж 2022 оны шилдэг гоо сайхны брэндүүдийн нэг болох Estee Lauder группийн MAC Cosmetics брэндийг хэрэглэгчдэдээ санал болгож байна.
Та бүхэн Шангри-Ла Мoллын 1-р давхарт байрлах MAC Cosmetics-ын Mono дэлгүүрээр зочлоорой.
MAC Cosmetics
Хаяг: Shangri-La Mall, 1-р давхар, Mono дэлгүүр
Цагийн хуваарь: Даваа-Ням 10:00-21:00
Утас: 77051122
Facebook: Premier Tailor
Instagram: @premier_tailor
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт