Бид Ulemj Grease салоны 3 төрлийн үйлчилгээг туршиж үзлээ

Амьсгалдаг будагтай маникюр, хуйхны гүн цэвэрлэгээ болон арьсны алмазан өнгөлгөө

Их Хотын халуун цэг гэгддэг Шангри-Ла Моллын хоёрдугаар давхарт байршдаг Үлэмж Грийс нь олон жилийн туршлагатай, салбартаа анхдагч салон төдийгүй үйлчилгээний чанараа алдалгүй ирсэн, нэр хүндтэй байгууллага тул бид уншигчиддаа зориулан тус салоны гурван түгээмэл үйлчилгээг туршиж үзэн, үнэлгээ өглөө.

Маникюр + Orly breathable эмчилгээний амьсгалдаг будаг

Улаанбаатарт урьдчилж цаг авалгүйгээр маникюрт орно гэдэг амаргүй даалгавар гэдгийг бүсгүйчүүд сайн мэдэх биз ээ. Харин Grease салон руу хандах бүрт олон хүн хүлээж авах чадамжтайн улмаас, мөн харилцагчийн үйлчилгээний өндөр стандарттай тул үргэлж маш эелдгээр зохицуулалт хийж, ихэнхдээ цаг гаргаж өгөх боломжтой байдаг нь тус салоны том давуу талуудын нэг билээ. Маникюрын гүйцэтгэлийн хувьд ч сайн чанарын будаг, өнгөний өргөн сонголт байдаг тул хүссэн будалтаа хийлгэх боломжтой байдаг. Ямар будалт хийлгэхийг хүсэж буйгаа, эсвэл жишээ зураг харуулахад л хангалттай. Хамгийн сүүлд л гэхэд, шинэхэн трендийн дагуу монохром омбре буюу хумс бүрээ өөр өнгөөр, хооронд нь уусгах байдлаар будуулах хүсэлт гаргахад бүх өнгөнүүд, өнгөний туяанууд бэлэн байлаа. Мэргэжилтнүүд нь маникюрыг хурдан хугацаанд, чанартай хийж чаддаг нь ч мөн их чухал. Хэрэглэдэг бүтээгдэхүүн нь АНУ-ын Orly брэндийн будгууд бөгөөд дотроо витамины баяжмалтай, хүчилтөрөгч ба чийгшлийг хумсанд нэвтрүүлэх эмчилгээний амьсгалдаг эрүүл сонголтууд байдаг тул жирэмсэн болон хөхүүл хүнд хориглох заалтгүй билээ.

Үнэлгээ - 4/5

Орчин, мэргэжилтнүүдийн ур чадвар, үйлчилгээ, будгийн сонголт зэргийг харгалзан хамгийн өндөр оноог өгөхийг хүссэн ч үнийн хувьд дунджаас бага зэрэг дээгүүр учир нэг оноо хасахаар шийдлээ.

"3 Action" Үс уналтаас сэргийлэх хуйхны гүн цэвэрлэгээ эмчилгээ

Бид эрүүл, толигор арьстай байхын тулд арьсны гүн цэвэрлэгээ, массажинд тогтмол орох хэрэгтэй байдгийн адил үсээ эрүүл байлгахын тулд ч мөн хуйхаа гүн цэвэрлэж байх шаардлагатайг мэргэжилтнүүд сануулдаг. Өдөр тутамдаа найрлага нь тодорхой бус шампунь хэрэглэж, үсэндээ нэмэлт бүтээгдэхүүн түрхэж, өдрийн турш их хотын бохирдол дунд байсны улмаас хуйханд төрөл бүрийн тоосонцор, үхсэн эд эс, байгалиас ялгардаг тос, бүтээгдэхүүний үлдэгдэл зэрэг хуримтлал үүссэн байдаг бөгөөд үс уналтаас сэргийлэн, эрүүл үстэй байхын тулд хуйх цэвэрхэн, амьсгалах боломжтой байх нь их чухал юм. "3 Action" үйлчилгээнд ороход эхлээд хуйхыг оношилсны дараа гүн цэвэрлэж, бохирдол тослогийг гуужуулдаг ба өндөр идэвхт амин хүчил, уургаар баяжуулсан өтгөн найрлагатай бэлдмэл түрхсэнээр хуйхны тослог, хуйрайшилтийг тэнцвэржүүлж өгдөг. Эмчилгээг 2 сар хийгээд хуйхыг амраах шаардлагатай бөгөөд энэ хугацаандаа үс, хуйхны хэв шинжийг харгалзан HANTESIS брэндийн хагны эсрэг, үс уналтын эсрэг, хуурай гэмтэлтэй болон будагтай үсний гэсэн гурван төрлийн шампуниас сонгон хэрэглэхийг зөвлөдөг байгаа. Энэ бүгдийн зэрэгцээ хуйханд массаж хийгддэг бөгөөд үйлчилгээнд орсны дараа үс урьд өмнөхөөсөө илүү гялалзаж, хуйх амьсгалж, толгой хөнгөн мэдрэмж авдаг билээ.

Үнэлгээ - 5/5

Хуйхаа хэдэн сардаа нэг удаа гүн цэвэрлэх нь үсний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй тул "3 Action" үйлчилгээг ямар нэгэн сул талгүй гэж үзэн өндөр үнэлгээг өглөө.

"Ionto Abrasion" арьсны өнгөлгөө

Нүхжилт ихтэй, гуужиж чадахгүй байгаа хуурай илүүдэл муу арьсыг гуужуулан нөхөн төлжүүлж, шинэ арьс бий болгодог "Ionto Abrasion" үйлчилгээ нь 60 минут үргэлжилдэг бөгөөд нэг дор байдаг хоёр төрлийн соруулаар өөр, өөр үйлчилгээ хийгддэг. Нэг соруул нь элсээр шүршин хуурай арьсыг ховхлон хөндийрүүлж, нөгөө соруул нь хөндийрч ховхорсон арьсыг элстэй нь сорж цэвэрлэдэг. Цэвэрлэгээний дараа зориулалтын алое түрхлэг буюу массажны гелиэр зөөлөн массаж хийж, 10 минут орчим тусгай индүүгээр зөөлөн "индүүдэж", цочроож хөндсөн арьсыг тайвшруулж өгдөг байгаа. Үйлчилгээнд орсны дараа арьс мэдэгдэхүйц толигор, зөөлөн болж, өнгө нь сэргэдэг. 14-28 хоногийн дараа ахин эмчилгээнд орох боломжтой ба үйлчилгээнд орсны дараа заавал нарны тос түрхэх, наранд удаан явахгүй байх нь чухал юм.

Үнэлгээ - 5/5

Лазер, пилинг зэрэгтэй харьцуулбал эрсдэл багатай, хөнгөн төрлийн арьс гуужуулан, шинэчлэх үйлчилгээ тул үнийн хувьд боломжийн, үр дүн нэн даруй мэдрэгддэг, арьс нөхөн төлжих хугацаа шаардлагагүй үйлчилгээ тул өндөр үнэлгээг өглөө.

 

Үлэмж Грийс салон
Утас: 77779595, Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар, Сөүлийн гудамж
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Mongolia

2020-05-27, 11:00