Dolce & Gabbana-гийн шинэ сүрчиг: Mimosa Bloom ба Exotic Leather

Velvet Collection

Эрэгтэй хүний хүч чадал (Exotic Leather) болон эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг (Mimosa Bloom) магтан дуулсан хоёр шинэ сүрчиг аравдугаар сард худалдаанд гарна

Сүрчиг урлалын эртний уламжлалыг шингээсэн хоёр шинэ үнэртэн Velvet цуглуулгад энэ намар нэмэгдэнэ.

Velvet Mimosa Bloom нь Сицилид бага насаа өнгөрүүлсэн Доменико Дольчегийн дурсамжид тод мөр үлдээсэн гамба цэцгийн үнэртэн юм. Уг сүрчгийг бүтээхэд орох цэцэг болгоныг гар аргаар түүж, үнэрийг нь дээд зэрэглэлээр хадгалж үлджээ. Гамба цэцгийн чихэрлэг хэрнээ гашуун үнэрийг нарцисс, нил, гелиотроп цэцэгс болон заарын үнэртэй хамтатгажээ. Мөн сүрчигийг анх цацахад цитрус жимс болон нероли тосны үнэр холилдож, гашуун мэдрэмж төрүүлэх гэнэ.

Харин Velvet Exotic Leather нь цэвэр арьс ширны үнэр юм. Стефано Габбанагийн бүтээсэн уг модон-шипр аястай сүрчиг мөн цистаси болон стиракс цэцэгсийн гүн үнэр агуулж байгаа. Түүнчлэн гацуур модны гавар болон ром дарс найрлагад нь орж, бага зэргийн нялуун үнэр нэмжээ.

 

Ө.Тодгэрэл

2015-09-02, 11:00

  • Зураг: