Nature Republic брэнд CICA бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа
Анхааралдаа авах онцлох бүтээгдэхүүн
Энэ тавдугаар сарын 13-ны нар ээсэн намуухан өдөр Улаанбаатар хотноо Өмнөд Солонгосын алдарт Nature Republic брэндийн CICA гэх бүтээгдэхүүнийг онцлох арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээ Zaisan Hill Complex-ийн нэг давхарт байрлах The Alley-д болж өнгөрсөн бөгөөд Nature Republic брэндийн үнэ цэнийг ойлгодог , чанарыг мэддэг үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларан нэгэн халуун дулаан өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
"CICA influencer event"-ийн үеэр The Alley брэндтэй хамтран тусгай CICA bubble tea гаргаж зочдоо дайлсан байна. Мөн зочдод байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр зорьж орчныг гэгээлэг, үзэсгэлэнтэй болгон засжээ. Үйл ажиллагааны үеэр "Хэдийнбээ?" контент хийгдэж үзэсгэлэнт охид бүсгүйчүүд оролцсон байгааг мөн YouTube хуудас дээрээс нь үзэх боломжтой. Арга хэмжээний төгсгөлд харин хүрэлцэн ирсэн зочин бүр CICA бүтээгдэхүүний дээжийг гарын бэлэг болгон авжээ.
CICA гэх үг нь Centella Asiatica гэдэг ургамлын товчилсон нэр бөгөөд Хятад болон Энэтхэгийн анагаах ухаанд гурван мянга гаруй жилийн турш хэрэглэгдэж байгаа нь залуу насны рашаан гэж нэрлэхэд хүргэсэн. Centellaургамал нь судалгаа шинжилгээгээр арьсны бүх асуудлыг төгс шийдвэрлэдэг нь тогтоогдсон. Арга хэмжээнд онцолсон Nature Republic брэндийн CICA гэх бүтээгдэхүүнд Centella Asiatica ургамал нь гол орц болж орсон учир товчилсон нэршлээр нь ийнхүү нэрлэсэн байна.
Centella ургамлын ханд орсон бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэсэн үед таны судас илүү бат бөх болохоос гадна хялгасан судсан дахь цусны эргэлтийг хүртэл тогтмол хангадаг нь гэмтсэн бүх төрлийн арьсанд болон эмзэг мэдрэмтгий арьсанд хамгийн тохиромжтой. Тийм ч учраас CICA бүтээгдэхүүн нь эмзэг мэдрэмтгий болон бүх төрлийн арьсанд зориулагдсан зөөлөн бүтэцтэй бөгөөд харшил өгөхгүйгээр арьсны асуудлыг шийддэгээрээ бусад бүтээгдэхүүнээс давуу талтай.
Ингээд тус арга хэмжээний зургуудаас толилуулж байна.
Nature Republic Mongolia
Салбар 1: Гурван Гал Худалдааны Төв 1 давхарт
Салбар 2: 3,4 хороолол ЭВ плаза 1 давхарт
Салбар 3: Баруун 4 зам Макс Молл-н 1 давхарт
Салбар 4: Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт
Салбар 5: Шангри-Ла Молл 2 давхарт
Салбар 6: Е-март Хан-Уул салбар 2 давхарт
Салбар 7: Е-март Чингис салбар 2 давхарт
Салбар 8: Е-март Хороолол салбар 1 давхарт
Салбар 9: Centrall Mall салбар 1 давхарт
Салбар 10: Номин Хайпермаркет 1 давхарт
Онлайн дэлгүүр: www.naturerepublic.mn
Холбогдох утас: 70110404
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт