Оскар 2020: Шилдэг үс засалт ба нүүр будалт

Ойрын жилүүдэд үзэгдээгүй гайхалтай улаан хивсний ёслол болж өнгөрлөө

Кино урлагт хайртай хэн бүхний тэсэн ядан хүлээж байсан 92 дах удаагийн Оскарын наадам Лос-Анжелес хотноо ийнхүү эхэллээ. Энэ жил шагналын төлөө Лаура Дерн, Леонардо ДиКаприо, Скарлетт Йоханссон, Шарлиз Терон, Том Хэнкс зэрэг маш олон ер бусын жүжигчид өрсөлдөж байгаа болоод ч тэр үү наадмын улаан хивсний ёслол ойрын жилүүдэд үзэгдээгүй гайхалтай болж өнгөрлөө.

Мэдээж Холливүүдийн хамгийн хүсэмжит шагналд нэр дэвшинэ гэдэг жүжигчдийн хувьд асар чухал үйл явдал тул тэд улаан хивсний ёслолд хэдэн долоо хоногийн турш бэлдэн зөвхөн хувцасны сонголт гэлтгүй үс засалт, нүүр будалт, маникюр, гоёл чимэглэл гээд төрхийнхөө деталь бүрийг төгс болгосон байлаа. Гэрэлтсэн арьс, улаан уруулын будаг бүхий сонгодог нүүр будалт, хуучны Холливүүдийг санагдуулам зөөлөн долгионтой гялалзсан үс гээд наадамд хүрэлцэн ирсэн алдартан бүр нүд салгахын аргагүй үзэсгэлэнтэй байсныг илүү ойроос харцгаая.

Пенелопа Крус

Крисси Метц

Грета Гервиг

Катрина Балф

Кейтлин Девер

Келли Мэри Трэн

Бини Фелдштейн

Флоренс Пью

Синтия Эриво

Лора Дерн

Натали Портман

Сирша Ронан

Зази Битц

Билли Айлиш

Марго Робби

Маргарет Куэлли

Жанель Монэ

Buro.Mongolia

2020-02-10, 09:00