Рианна үс арчилгааны бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгааг Glamour сэтгүүл мэдээллээ. Тодруулбал түүний нэр дор байдаг Roraj компани Fenty Hair гэх худалдааны тэмдгийг бүртгүүлсэн ба уг бүртгэлд "'Fenty Hair шошгыг үсний будаг, үсний тос, шампунь зэрэг үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглана" хэмээн дурджээ. Одоогоор Рианна албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Сонирхуулахад косметик бүтээгдэхүүн санал болгодог Fenty Beauty брэнд одоо ч зах зээлд амжилттай байгаа бол LVMH групптэй хамтран үүсгэн байгуулсан тансаг зэрэглэлийн Fenty брэнд цар тахлын улмаас загварын салбараас түр завсарлага аваад байгаа юм.
Түүнчлэн сүүлийн үед үс арчилгааны бүтээгдэхүүн санал болгодог Gisou, Ouai, Dae зэрэг брэндүүд нь хэрэглэгчдийн дунд ихээхэн алдартай болж байгаа тул "Fenty Hair" брэндийг ч мөн амжилт хүлээж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт