Үс арчилгаандаа нэвтрүүлэх шинэ төхөөрөмж: Сөрөг ион ялгаруулдаг үсний индүү
Сөрөг ионы технологи
Монголчууд бид эртнээс үс сайхан бол зүс сайхан хэмээцгээж үсний гоо сайхандаа онцгой ач холбогдол өгсөөр ирсэн. Учир нь үс засалт нь бидний гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэлд шууд нөлөөлж, давуу болон сул талыг тодотгож эсвэл нууж чаддаг асар хүчтэй "зэвсэг" юм. Харин өдөр тутамдаа ч тэр, онцгой тохиолдолд ч тэр цэмцгэр, өөрт зохисон, гоёмсог үсний засалтыг хичээл зүтгэл гаргалгүй, хурдан хугацаанд хийж гүйцэтгэхэд үсний индүү тусалдаг учраас бид уг төхөөрөмжийг өргөнөөр хэрэглэж заншсан билээ. Гэвч байнга халуун хайч болон индүүгээр үсээ хэлбэржүүлэхэд үс гэмтэж, хуурайшин эрүүл торгомсог байдлаа алдах эрсдэлтэй. Тэгвэл бид дэвшилтэт технологийн тусламжтай үсийг гэмтээлгүй харин ч эсрэгээрээ эрүүл, гялалзсан болгодог үсний индүүг оллоо. Premene брэндийн үсний индүү нь сөрөг ионы технологийг ашиглан үсний ширхэг бүрд нэвчин чийгшил өгч, халуунаас хамгаалснаар өдөр тутмын үс арчилгааны хэвшилд хувьсал хийж байна.
Сөрөг ионууд нь бидний орчин тойронд байдаг нүдэнд үл үзэгдэх байгалийн молекулууд юм. Та далайн эрэг дээр, хүрхрээний ойролцоо, борооны дараа гадаа эсвэл ууланд байна гэж төсөөлөөд үз дээ. Тэрхүү тайвшрал мэдрүүлсэн цэвэр агаар, цэнгэг мэдрэмжийг сөрөг ионууд өгдөг. Өөрөөр хэлбэл сөрөг ионууд нь хүнийг тайвшруулж, сэргээхийн зэрэгцээ агаарыг тоос шороо, харшил үүсгэгч гэх мэт бохирдуулагч бодисоос цэвэрлэж, хүрээлэн буй орчныг илүү цэвэр, эрүүл болгодог ач тустай. Тиймээс л байгальд цагийг өнгөрөөх нь биднийг илүү тайван, эрч хүчтэй болгодог байх нь.
Үсний сэнс байнга ашиглах, хүрээлэн буй орчны бохирдуулагч бодист өртөх зэрэг өдөр тутамд тохиолдох хүчин зүйлсийн улмаас үс эерэг цэнэгжих хандлагатай байдаг. Энэхүү эерэг цэнэг нь статик цахилгаан үүсгэж, үсийг арзгар бүтэцтэй болгосноор торгомсог харагдахад саад болдог. Харин сөрөг ионууд нь эдгээр эерэг цэнэгийг саармагжуулж, статик цахилгааныг бууруулж, үсний гадаргууг гялалзуулан, жигд бүтэцтэй, эрүүл болгоход тусалдаг байна. Үүнээс гадна сөрөг ионууд нь үс нэг бүрд нэвчиж буй чийгийг түгжихэд тусалдаг бөгөөд энэ нь хуурайших, гэмтэх магадлалыг бууруулдаг. Үндсэндээ сөрөг ионууд нь үсээ засаж, янзлах үйл явцыг амар болгоод зогсохгүй гүн арчилгааг үсэнд өгдөг гэсэн үг юм.
Premene гэдэг нь “Premier” болон “Modern” гэсэн үгсээс гаралтай нэр бөгөөд технологийн дэвшилтэт, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан гоо сайхны шилдэг, орчин үеийн шийдлүүдийг хүргэхийг зорьж буй Монголын шинэ брэнд юм. Тус брэндийн үсний индүү нь:
Mermaid Blue
Black Mate
Хаяг: ХУД, 15-р хороо, 120 мянгатаас Home Plaza явах замд Galaxy tower, 4 давхар, 4002 тоот
Утас: 9500 0890
Facebook: Premene Mongolia
Instagram: @premenemongolia
Вэбсайт: www.premene.mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт