Chanel брэндийн аяллын цуглуулгад зориулсан загварын шоуны нүүр будалт маш хөнгөхөн бөгөөд халуун орны уур амьсгалтай болжээ. Нүүр будалтын аргачлалыг доороос уншаарай
Тавдугаар сарын эхэн өдрүүдэд Куба хотод Chanel брэндийн аяллын загварын шоу болж өнгөрлөө. Шоу эерэг уур амьсгалтай болж, цуглуулга шүүмжлэгчдээс сайн дүн хүртэж, харин тайз дээгүүр алхсан загвар өмсөгчид төгс төрх бүрдүүлсэн байлаа. Chanel-ын нүүр хувиргагчид энэ удаад өдөр тутамд хэрэгжүүлж болох энгийн будалт хийсэн нь бидэнд их таалагдсан юм.
Нүүр хувиргагчдын сонгосон дэгжин, хөнгөхөн, анхаарал татам төрхийг хуулбарлахад тун хялбар байх болно. Үүний тулд арьсандаа эрүүл гялбаа оруулж, хацраа хөнгөхөн өнгөлж, хөмсгөө хэт тод биш харин тунг нь тааруулан цэвэрхэн будаж, дээд зовхиндоо үнсэн ногоон өнгийн өргөн зураас зурж, уруулаа бага зэргийн шаргал туяагаар будахад болно. Хамгийн гол нь нүдний тень ба сормуусны будгаа хэтрүүлэхгүй байх нь их чухал шүү. Эс тэгвээс будалтын хөнгөхөн мэдрэмж алга болно. Chanel брэндийн Орос дахь нүүр хувиргагч Эрнест Мунтаниолын хэлж буйгаар энэхүү будалт нь нар жаргаж байх үед хамгийн сайхан харагдах гэнэ. Тэр үед нарны туяа агаарт уусч, далайн зөөлөн салхитай холилдож нүүр будалтын тайван өнгөнүүдийг тодотгох болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт