BURO-гийн редакторууд намрын шинэ үнэртнүүдээ сонголоо

Үнэрээ илүү удаан хугацаанд хадгалах чадвартай сэрүүн цагийн сүрчигнүүд

Зуны зугаатай, хайхрамжгүй өдрүүд ард хоцрон анхны навчис шарлаж эхэлмэгц уур амьсгал өөрчлөгдөж бид шинэ бүхний эхлэлийг тавихыг хүсдэг. Зөвхөн шинэ хувцасны шүүгээ, үс засалт эсвэл хобби гэлтгүй өөрийгөө шинээр мэдрэхэд тусалдаг үнэртэн ч бас улирал дагаад солигддог уламжлалтай. Хэрвээ зун бид хөнгөн, зөөлөн үнэр сонгодог бол намрын салхитай өдрүүдэд үнэрээ удаан хугацаанд хадгалдаг илүү хурц үнэртнүүд тохиромжтой билээ. Энэ талаар BURO-гийн редакторууд санал бодлоо хуваалцан өөрсдийн сонголтуудаа танилцуулж байна.


Carolina Herrera 212 VIP Rose 80мл ₮239,900

"Холоос анхаарал татаж хүчтэй үнэртэх биш харин ойртсон үед л арьснаас зөөлөн анхилах сүрчигт дуртай. Мөн хэт нялуун биш, яг л 'цагаан өнгийн үнэр' мэт цэвэр, сэтгэл сэргээсэн үнэрийг илүүд үздэг. Гэхдээ улирал солигдон загварын долоо хоногууд эхэлснээр илүү зоригтой, эрч хүч нэмэх сүрчигний эрэлд гарсан байгаа. 212 цувралын Vip Rose-ийг туршиж үзэхэд эхлээд Mimosa коктейль мэт цитрусын оргилуун, сэнгэнэсэн аяс мэдрэгдэж удалгүй арьсанд уусан модны үндэс болон тоорын цэцэгсийн зөөлөн, эмэгтэйлэг үнэр анхилж эхэлсэн. Цацсан даруйд л өөдрөг мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ миний дуртай байгалийн цэвэр нотууд агуулсан нь их таалагдсан шүү." - Ө.Тодгэрэл, Ерөнхий редактор

Үнэрээ хадгалах чадвар 6/10
Хурц үнэр 5/10


Boucheron Collection Orange Bahia 125мл ₮579,900

"Би ер нь аливаа цитрусын төрлийн жимсний үнэрт өөрийн эрхгүй татагддаг. Шинэхэн ургацын жүржийг хальслах үед сэнгэнэн үнэртдэг тэр байгалийн сэтгэл сэргэсэн үнэрийг энэ сүрчигнээс мэдрэх боломжтой. Миний мэдэх хамгийн органик жүржийн үнэртэй сүрчиг. Найрлагад нь мөн сарнай цэцэг ба наргил модны самрын сүү ордог ч цитрусын үндсэн үнэрт саад болохгүй, харин ч үнэрийг нь илүү удаан хугацаанд хадгалагдахад тусалдаг мэт санагдсан" - М.Хандаа, Арт-директор

Үнэрээ хадгалах чадвар 5/10
Хурц үнэр 6/10


Calvin Klein Euphoria 100 мл ₮249,900

"Euphoria бол миний аливаа арга хэмжээнд явахдаа түрхдэг эртнээс дурлаж ирсэн сүрчиг юм. Үнэрээ бүхэл өдрийн турш хадгалж аажмаар яг л өөрийн үнэр мэт арьсанд гоёмсгоор уусан шингэдэг. Хурц үнэртэй сүрчигнүүдийн тоонд орох ч хэтэрхий хурц биш. Миний хувьд хоёр цацлага байхад л сүрчигний найрлага дахь бадамлянхуа ба цахирмаа цэцэг, алим ба жимс, мод ба пачули ургамлын үнэр төгс тэнцвэрээ олдог. Хэдийгээр найрлагад нь цэцэгс ба жимсний орц давамгайлдаг ч цацсаны дараа нууцлаг аястай модны үнэр илүү тодрон гарч ирдэг. Яг л ой мод дунд байрлах модерн архитектуртай байшин дотор байгаа мэт мэдрэмж төрнө. Маш орчин үеийн, элегант үнэр." - Г.Тэмүүлэн, Ахлах редактор

Үнэрээ хадгалах чадвар 7/10
Хурц үнэр 8/10


Van Cleef and Arpels Neroli Amara 75мл ₮390,000

"Neroli Amara-г би сонгодог, сэрүү татам, цэнгэг гэх үгсээр тодорхойлно. Ээж маань мөн энэ сүрчгийг хэрэглэдэг тул миний хувьд их онцгой үнэр юм. Анх цацахаас эхлээд үнэр нь гартал цитрус болон жүржийн цэцгийн сэнгэнэсэн ноот давамгайлна. Шүршүүрээс гарч ирсэн мэт шинэхэн, цэвэр атлаа үл ялиг жимсний чихэрлэг аястай үнэр гэж хэлж болох юм. Ер нь л илүү дутуу хачиргүй сонгодог нероли суурьтай тул ямар ч насны хүнд таалагдахаас гадна ямар ч орчинд сонгодог уур амьсгал нэмнэ. Түүнчлэн их хэмжээгээр цацсан үед үнэрээ бараг хоёр хоног хадгалах чадвартай нь салхитай намрын улиралд том давуу тал шүү." - Ц.Намуун, Бүтээлч редактор

Үнэрээ хадгалах чадвар 8/10
Хурц үнэр 7/10


Chopard Collection Vanille de Madagascar 100мл ₮670,000

"Би нялуун, чихэрлэг гэхээс илүү эрэгтэйлэг, унисекс үнэртнүүдэд үргэлж татагддаг. Vanille de Madagascar-ийг анх 2017 онд танилцуулагдахад нь үнэрлэж үзээд шууд л дурласан. Хуш мод болон ветивер ургамлын дорнын аяс давамгайлсан нууцлаг үнэртэй. Үндсэн орцуудын нэг нь ванилла ургамал боловч дийлэнх ваниллийн ноттой сүрчигнүүдээс мэдрэгддэг нялуун үнэр огт байдаггүй. Харин ч ваниллийн шошны маш органик, тэр бүр тааралддаггүй өвөрмөц үнэр анхилдаг. Зоригтой бөгөөд нууцлаг үнэр туршиж үзэхийг хүссэн хэн бүхэнд зөвлөх байна" - Г.Энхүүлэн, Маркетингийн менежер

Үнэрээ хадгалах чадвар 7/10
Хурц үнэр 8/10

 

Jimmy Choo Urban Hero

"Оффисын орчинд ажилладаг тул хэт хурц биш, сонгодог аястай сүрчиг байх нь чухал гэж боддог. Мөн амралтын өдрүүдээрээ аль болох байгальтай ойр байж цэвэр агаарт гарах дуртай тул мод, ургамал ба хөрсний байгалийн үнэртэй сүрчиг хайдаг. Шинээр гарсан Urban Hero сүрчгийг туршиж үзэхэд дээрх бүх шаардлагыг хангасан санагдлаа. Мод ба арьс ширний үнэр давамгайлж, ард нь бага зэрэг ургамлын нот мэдрэгдэнэ. Чанартай, цэвэр, сонгодог үнэр" - С.Дөлгөөн, Нягтлан бодогч/оффис менежер

Үнэрээ хадгалах чадвар 7/10
Хурц үнэр 5/10
Худалдаанд 2019 оны арваннэгдүгээр сард гарна

Bishrelt Beauty

Утас: 70128977

Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар
Шангрила Моллын 1 давхар
Улсын их дэлгүүрийн 1 давхар
Централ Тауэрийн 2 давхар
Оргил Шилтгээний 1 давхар
Наадам Центр 1 давхар
Дархан их дэлгүүрийн 1 давхар
E-Mart худалдааны төвийн 2 давхар
Хороолол дахь E-Mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхар
Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар
Хүннү Молл-ийн 1 давхар
3-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхар
1-р хороолол Өнөр Хорооллын Номин Hypermarket-ийн 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Ө.Тодгэрэл

2019-09-27, 15:46