Төрөл бүрийн цэнхэр туяатай нүдний харандаа, контур, тень болон сормуусны будагнууд
Мөнгөлөг гялалзсан ширхгүүдтэй, торгомсог бүтэцтэй энэхүү тень нь халуун орны шөнийн тэнгэрийг тусгах далай мэт харагдана.
Тод цэнхэр өнгийн сормуусны будаг хэрэглэн нэгэн хэвийн бус шинэлэг, зугаатай төрх бүрдүүлээрэй.
Энэхүү харандаа нь маш зөөлөн бүтэцтэй тул зовхин дээгүүр хөнгөн гулгаж, арьсыг гэмтээхгүйгээр маш гоёмсог будалт бий болгохоос гадна бүхэл өдрийн турш буухгүй, тогтоц сайтай байна.
Эквалипт ургамлаас гаргаж авсан энэхүү саа нь байгаль орчинд хоргүй бөгөөд гоёмсог цэнхэр туяаныхаа ачаар ямар ч өнгийн нүдийг улам бүр тодотгох болно. Праймертай хамт хэрэглэсэн үед саа бүхэл өдрийн турш тогтоц сайтай байна.
Маргад ногоон өнгийн сормуусны будгийг нүдэн дээр илүү тод харагдуулахын тулд суурь сормуусны будаг түрхэхийг зөвлөх байна. Цагаан өнгийн суурь будаг илүү тод төрх бүрдүүлэх бол хар өнгийн будаг илүү байгалийн эффект бий болгоно.
Гөлгөр бүтэцтэй ийм харандааг нүдний сормуусны зураас хэсгийг будахад ашиглавал илүү тохиромжтой.
3ina брэндийн The Gel Eyeliner, 802 гелэн контур
Цэнхэр өнгийн контур тавихыг хүсвэл энэхүү гелэн бүтэцтэй, матт контурыг сонгоорой.
Энэхүү тень нь түрхэхэд эвтэйхэн, зөөлөн тослог бүтэцтэй бөгөөд түрхсэний дараа металлик эффект бий болгодог. Мөн уусгахад хялбар бөгөөд тогтоц сайтай.
Брэндийн бестселлер бүтээгдэхүүн. Тод өнгөтэй, усны хамгаалалттай, гялалзсан бүтэцтэй гээд бүх шаардлагыг хангадаг.
Энэ будаг нь сормуусыг илүү өтгөн, урт, үс ширхэг бүрийг нь салангид, дэрвэгэр гээд нэг үгээр маш үзэсгэлэнтэй болгодог.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт