Зөв арьс арчилгаа хэвшүүлэх нь: Хэт тослог, батгатай арьсыг хэрхэн эрүүлжүүлэх вэ?
Азийн шилдэг эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Dr. Oracle брэнд
Цэлцэгнүүр болон даавуун маск, олон шатлалт арьс арчилгаа, эмгэн хумсны тос, арьсны ампул гээд аливаа гоо сайхны салбарын хамгийн "IT" орц найрлага, трендүүд Өмнөд Солонгос улсаас гаралтай байдаг нь учиртай. Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшлүүд болон үе дамжин төгсөрч ирсэн арьс арчилгааны арга барилыг хослуулан байгалийн гаралтай, өндөр үр дүнтэй, мөн боломжийн үнэтэй цогц шийдлүүдийг Өмнөд Солонгосын брэндүүд санал болгодог учраас өнөөдөр дэлхийн гоо сайхны салбарын тэргүүлэгч оронд тооцогдож байна.
Тэр тусмаа арьсны асуудлуудаа далдалж косметик бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд дотроос нь эрүүлжүүлэн будаггүй байсан ч толигор сайхан арьстай байхыг хүсдэг болсон өнөө үед өөрийн арьсны онцлогт тохирсон үр дүнтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгох нь хамгаас чухал болоод байна. Мэдээж хэрэг бид маркетинг сурталчилгаанд автан хүссэн дэлгүүрээсээ масс маркет ангиллын бүтээгдэхүүн сонгон хэрэглэж болох ч дотор нь орсон химийн орц найрлагаас шалтгаалж арьсанд эргээд хортой нөлөө үзүүлэх, гэмтээх эсвэл зүгээр л ямар ч үр дүнгүй байх тохиолдол гардаг. Тэгвэл бид арьсны асуудлуудаасаа ангижрахыг хүссэн хүмүүст зориулаад өндөр үр дүнтэй, бүх төрлийн арьсны онцлогт тохирох эмчилгээний зориулалттай гоо сайхны бүтээгдэхүүн санал болгодог нэгэн брэндийг онцлохыг хүслээ.
Анх 2006 онд үүсгэн байгуулагдсан Өмнөд Солонгосын алдарт Dr. Oracle брэнд нь дэлхий даяар 70 гаруй арьс гоо заслын салбар эмнэлэгтэй бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ эмчилгээний зориулалттай мэргэжлийн гоо сайхны арьс арчилгааны бүтээгдэхүүн давхар үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Тэд мэргэжлийн эмч, судлаачдын олон жилийн судалгаа, туршилт дээр үндэслэн хүн бүрийн арьсны онцлогт тохирсон, арьсыг гүнээс нь эрүүлжүүлэх зөвхөн байгалийн гаралтай орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд санал болгодог байгаа. Түүгээр ч барахгүй бүтээгдэхүүн бүрийн орц найрлага олон нийтэд ил байдаг бөгөөд хүссэн хэн бүхэн арьсандаа түрхэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг нэгд нэгэнгүй мэдэхийг хүсвэл албан ёсны вебсайт руу нь нэвтрэн орж харах боломжтой байдаг. Ийм ч учраас Dr. Oracle брэнд нь Азийн шилдэг эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тооцогдож байна.
Эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн энгийн косметик бүтээгдэхүүнээс ямар ялгаатай вэ?
Эмчилгээний зориулалттай гоо сайхны бүтээгдэхүүн нь мэдээж хэрэг орц найрлагын хувьд энгийн гоо сайхны бүтээгдэхүүнээс эрс ялгаатай. Арьсны гүн давхаргуудад нэвтэрч, эсийн түвшинд хурдан хугацаанд үйлчилгээ үзүүлж, гүнээс нь эрүүлжүүлэх тусгай идэвхтэй орц найрлага агуулсан байдгаараа масс маркетын гоо сайхны бүтээгдэхүүнээс ялгардаг байгаа. Мөн эмчилгээний зориулалттай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг мэргэжлийн арьсны эмч, судлаачид боловсруулж, олон төрлийн клиникийн туршилт судалгаа хийгдсэний үр дүнд хэрэглэгчдийн гарт хүрдэг онцлогтой. Үүнээс гадна дээр дурдсанчлан косметик бүтээгдэхүүнүүд ихэвчлэн химийн найрлага, үнэртүүлэгч, бүтээгдэхүүний насыг уртасгах бодис зэрэг синтетик орц агуулсан байдаг тул арьсыг эмзэгшүүлж, гэмтээх нөлөө үзүүлдэг бол эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай орц найрлагатай байдаг учраас ямар ч насны, ямар ч арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг.
Дааврын тэнцвэргүй байдал, буруу хооллолт, стресс гээд янз бүрийн шалтгааны улмаас зөвхөн өсвөр насныхан гэлтгүй нас үл харгалзан хэн бүхэнд батганы асуудал тулгарч болно. Dr. Oracle брэндийн байгалийн гаралтай патентлагдсан орц, найрлагатай Antibac арьс арчилгааны цуврал нь тослог болон асуудалтай арьсанд тусгайлан бүтээгдсэн бөгөөд хэт их себум ялгарснаас болж үүссэн арьсны асуудлуудтай тэмцэн, үхэжсэн эсүүдийг цэвэрлэж, арьсыг дотроос нь эрүүл, толигор болгоно. Мөн Өмнөд Солонгосын Хүнс ба эм тарианы хяналтын албаны (Korea Food & Drug Administration) арьсанд харшлахгүй, ямар нэгэн нууц орц найрлага ороогүй гэсэн баталгаатайгаас гадна "Non-comedogenic" буюу клиникийн туршилтаар арьсны нүх сүвийг бөглөхгүй гэж баталгаажсан байдгаараа онцлогтой.
Цэвэрхэн арьсны үндэс болсон цэвэрлэгч хөөс
Өдөр тутамдаа арьсны нүх сүвнээс себум (тос), бохирдол, тоос шороог цэвэрлэж эрүүл арьсны суурийг бэлдэж өгөх нь нэн чухал. Салицилийн спирт агуулсан энэхүү зөөлөн бүтэцтэй хөөс нь нүүрний будаг, илүүдэл тос, үхэжсэн арьс, тоос шороо болон бусад бохирдлоос арьсны нүх сүвийг бүрэн цэвэрлэж, бөглөрч, нүхжилт үүсэхээс сэргийлнэ. Арьсыг гүн цэвэрлэдэг энэхүү хөөс нь арьсны чийгшлийг алдагдуулдаггүй гэдгээрээ давуу талтай.
Арьсны бүтцийг сайжруулах тоник
Цэвэрлэгч хөөсөөр нүүрээ угаасны дараа арьсыг чийгшлээр ханган, зөөллөх үйлчилгээтэй тоникийг хөвөнд шингээн жигд түрхэнэ. Глицин, амин хүчил агуулсан зөөлөн бүтэцтэй энэхүү тоник нь үхэжсэн эсийг арьсны гадаргуугаас арилгаж улайж, үрэвссэн арьсыг давхар тайвшруулна. Мөн шанцны ханд (синнамон) агуулсан тул арьсанд наалдаж, гялайлгахгүй.
Нүх агшааж, тослогийг тэнцвэржүүлэх ампул
Энэхүү ампул нь арьсыг чийгшлээр хангаж, нүхийг агшаах үйлчилгээтэй. Үр дүнд нь зөөлөн, толигор арьс бий болж, нүхжилт мэдэгдэхүйц агшина.
Тэнцвэржүүлж, хамгаалах лосьон
Серумын тэжээл, лосьоны зөөлөн бүтцийг хослуулсан уг бүтээгдэхүүн нь арьсны ус тосны харьцааг тэнцвэржүүлж, үрэвссэн арьсыг тайвшруулж, дараа дараагийн бүтээгдэхүүнийг илүү сайн шингээхэд арьсыг бэлдэж эрүүлжүүлнэ.
Гель бүтэцтэй гүн чийгшүүлэх тос
Хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч тос нь арьсыг тослогтуулахгүйгээр хормын зуур чийглэг болгоно. Ягаан отуу өвс, зуун настын шүүс агуулсан фито-олиго гэх найрлага нь арьсыг антиоксидантаар тэтгэж, гүн чийгшүүлнэ. Түрхсэний дараа матт эффект мэдрэгдэнэ.
Тайвшруулах үйлчилгээтэй корректор
Батга, үрэвсэлтэй хэсгийг тайвшруулж, өө сэвийг хэсэгчлэн дарах үйлчилгээтэй. Бактерийн эсрэг үйлчилгээтэй энэхүү корректор нь арьсыг чийгшүүлж давхар тос ялгаралтыг хянана.
Матт эффект үүсгэх BB крем
Асуудалтай, тослог арьсанд зориулсан энэхүү BB крем нь арьсыг нэгэн жигд өнгөтэй, матт болгож, өө сэвийг дарна. Мөн нарны хэт ягаан туяанаас (SPF 45) хамгаалж, үрэвслийг намдааж, чийгшүүлэх үйлчилгээтэй. Праймер хэрэглэх шаардлагагүй.
Эмзэг, тослог арьсанд тохирох нарны тос
Тос, өнгө оруулагч, сульфат, тальк зэрэг бодисууд ороогүй тул маш эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд ч тохиромжтой. Гель бүтэцтэй уг нарны тос нь нарны хэт ягаан туяа (SPF 50+), гадны нөлөөнөөс хамгаалахын зэрэгцээ зөөлөн, чийглэг мэдрэмж төрүүлнэ. Сепиконтроль, Азийн центелла ургамлын ханд агуулснаар тос ялгаралтыг хянаж, арьсны нүх сүвийг бөглөхгүй байхаар тусгайлан бүтээгдсэн.
Дашрамд дурдахад Dr. Oracle брэндийн Монгол дахь салбар нь гоо сайхны салонд ашиглагддаг тоног төхөөрөмжүүдийг оруулж ирдгээс гадна дараа ондоо багтан арьсны асуудлуудыг цогцоор нь шийдэх албан ёсны гоо заслын эмнэлэг нээх төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн тун удахгүй Dr. Oracle брэнд нь Шангри-Ла Моллд шинэ салбараа нээн хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх гэж байна.
Dr. Oracle Mongolia
Хаяг: Хан-Уул дүүрэг, E Mart худалдааны төв, 2 давхар; Шангри-Ла Молл, 2 давхар
Утас: 99011353
Facebook хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Instagram хуудас: dr.oracle_mn
Вебсайт: www.oraclecosmetic.mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт