Танд хэрэгтэй зөвлөгөө
Бид мэргэжилтнүүдтэй уулзаж намар ба өвлийн улиралд үсээ хэрхэн сайхан харагдуулах, зөв арчлах талаар зөвлөгөө авч, мөн ямар шампунь сонговол зохистойг асуулаа
Өвлийн улиралд үс үргэлж хямралд ордог. Тэд гэнэтийн хүйтрэлт, цас, салхинд автаж, дараа нь байшин дотор ороход халуун агаар мэдэрч, агаарын хэмийн огцом өөрчлөлтийг тэсвэрлэх болдог. "Ийм зэргийн ширүүн нөлөөнд үс цахилгаанжиж, хуурай бөгөөд хугарамтгай болдог. Эдгээр асуудлуудтай гэрийн нөхцөлд тэмцэхэд үс чийгшүүлэх үйлчилгээтэй David Mallett-ын Nо. 1: L'Hydratation цуглуулга хамгийн тохиромжтой гэж зөвлөх байна. Бүтээгдэхүүний найрлагад аливаа үнэртүүлэгч ба химийн гаралтай орц ороогүй тул эмзэг, хуурай толгойн арьсанд тохирно. Найрлаган дахь макадемия самрын модны тос нь халуун индүүний нөлөөнд гэмтсэн үсийг чийгшүүлж өгнө. Харин ургамлын уургаар баялаг ангижруулагч үсний бүтцэд гүн нэвтэрч, чийгшлийн түвшинг хадгална. Ангижруулагчийг мөн маскийн оронд хэрэглэж үсэндээ тэжээл өгч болно. Үсээ бэхжүүлэхийн тулд долоо хоногтоо нэг удаа маск тавих нь хамгийн шилдэг арга шүү" гэж үс арчилгааны мэргэжилтэн Евгений Зубов хэллээ.
Юуны түрүүнд дулаалах хэрэгтэй тул заавал ч үгүй малгай өмсөж байгаарай. Хүйтний улиралд толгойн арьсны хялгасан судсаар дамжин цус эргэлдэх үйл явц удааширч, үсний уутан хальс тэжээлээр дутагдаж эхэлдэг. "Энэхүү асуудлыг цусны эргэлт сайжруулдаг бүтээгдэхүүний ачаар шийдэж болно. Дээд зэргийн үр дүн авахыг хүсвэл тэрхүү бүтээгдэхүүнийг толгойн массажтай хамт хэрэглээрэй. Энэ нь гэрээс гаралгүй хийх боломжтой, үр дүнтэй мөн тайвшруулдаг ажиллагаа шүү дээ" хэмээн Weleda маркийн мэргэжилтэн, гоо сайханч, органик гоо сайхны бүтээгдэхүүн судлаач Марина Верещетина ярьлаа.
Wella Professionals-ын мэргэжилтэн Юрий Косолапов малгай, ороолт ба хэрэгтэй витаминууд бэлдэж тавихыг зөвлөж байна. "Хамгийн гол нь зөв шампунь сонгох хэрэгтэйг санаарай. Дотроо сульфат агуулаагүй, үс арчлах зориулалттай цуглуулгуудаас сонголтоо хийгээрэй. Жишээ нь толгойн арьсыг цэвэрлэж, арчилж өгдөг Wella Professionals-ын Elements шампунь байж болно. Үсний ангижруулагч сонгохдоо аль болох арилдаггүй бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулаарай."
Aloxxi-гийн технологич Анастасия Спирина бага хэмжээний pH агуулсан шампунь хэрэглэхийг зөвлөлөө. "Шампунь болон бусад үс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад тэжээллэг масло орсон байвал маш сайн. Тэгснээр бүтээгдэхүүн үсийг шаардлагатай тослог хүчлээр хангах болно. Шампунь хэрэглэсний дараа заавал ч үгүй ангижруулагч хэрэглэх хэрэгтэйг анхаараарай. Таны үс чийгшиж, цахилгаанжихгүй болно." "Сульфат агуулаагүй шампунь хэрэглэх нь үсэнд маш эерэг нөлөө үзүүлдэг. Учир нь тэдгээр нь дотроо кокос ба сахар зэргээс бүрдсэн байгалийн гаралтай хөөсрүүлэгч агуулдаг юм. Бага хөөсөрдөг ч сайн цэвэрлэж, мөн толгойн арьсыг бага багаар зөв цэвэрлэгээнд дасгаж, тос ялгаруулах үйл явцыг удаашруулж өгдөг. Байгалийн гаралтай шампуньд дурлагсад аль хэдийнэ хуйх тослогтох асуудлаа шийдэж, үсээ өдөр тутам угааж хуурайшуулахаа больчихсон" хэмээн Марина Верещетина нэмж хэллээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт