Орчин үеийн зах зээл дээрх шилдэг контурууд
Urban Decay брэндийн Razor Sharp ус нэвтэрдэггүй контур
Гялалзсан эффекттэй атлаа маш өтгөн бөгөөд нягтшил сайтай энэ контур нь энэ их давуу талын зэрэгцээ мөн ус нэвтэрдэггүй бүтэцтэй. Ийм ч учраас энэ нь орчин үеийн зах зээлд тийм ч их байдаггүй, ховор бүтээгдэхүүнүүдийн нэг юм.
Make Up For Ever брэндийн ус нэвтэрдэггүй, шингэн контур
Make Up For Ever брэнд саяхан брэндийнхээ ерөнхий өнгө төрхийг шинэчилсэнтэй холбогдуулан шинэ савлагаа бүхий, өнгөний өргөн сонголттой контурууд худалдаанд гаргасан. Уг будгийн өнгө нь тод, бүтэц нь өтгөн ба маш хурдан хатдаг.
NYX брэндийн шингэн контур
Цэнхэр, улаан, нил ягаан гэх зэрэг өвөрмөц өнгө бүхий гэрэлтсэн эффекттэй эдгээр контурууд нь мөн л зах зээлд тэр бүр байдаггүй, маш ховор бүтээгдэхүүн юм.
NARS брэндийн фломастер хэлбэрийн контур
NARS брэндийн энэхүү контур нь нүүр будалт хийхдээ тийм ч гаргууд биш, контур зурж сурч буй хүмүүст нэн тохиромжтой. Энэ будгийн үзүүр нь маш нарийхан тул нимгэн контур тавихад хялбар байх болно.
Lancôme брэндийн контур
Усан суурьтай, гялгар эффекттэй, хурдан хатдаг, бүлээн усанд арилдаг, хэрэглэхэд эвтэйхэн энэ будаг нь нугардаг савлагаатай тул нүдээ маш олон төрлөөр будах боломжтой.
Kiko Milano брэндийн өнхрүүш хэлбэрийн үзүүртэй контур
Gold Waves гэх шинэ цуглуулгад орсон өвөрмөц хэлбэрийн үзүүртэй энэ контурыг ашиглахад тэгш, тод бөгөөд шулуун зураас гардаг том давуу талтай.
YSL брэндийн шингэн контур
Гоёмсог савлагаатай, барихад гарт эвтэйхэн энэ контур нь мөн найрлагадаа сормуус ургуулдаг тэжээл агуулдаг байгаа.
Rouge Bunny Rouge брэндийн кварц контур
Усан суурьтай, олон төрлөөр ашиглаж болох, нэлээд өтгөн бүтэцтэй, гялтганасан эффекттэй контур. Энэ контурыг мөн хатахаас нь өмнө зовхин дээрээ уусгаснаар тень байдлаар хэрэглэж болно.
3ina брэндийн шингэн контур
Испанийн 3ina брэндийн гаргадаг төмөрлөг эффекттэй, ус нэвтэрдэггүй энэ контур нь эмзэг арьстай, мөн контакт линз зүүдэг хүмүүст тохирно. Арилгахын тулд тослог бүтэцтэй бүтээгдэхүүн шаардлагатай болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт