Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх шилдэг санаанууд
Хайхрамжгүй засалт
Унтаад сэрсэн мэт, эсвэл яаран янзалсан мэт хайхрамжгүй засалтууд ирэх жил ноёрхоно. Ийм төрлийн засалт хийхдээ үсээ бага зэрэг долгионтой болгож, хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн ашиглах хэрэгтэй. Мөн нойтон эффекттэй үс энэ төрөлд хамрагдах юм шүү.
Овоолсон үс
Нэг эсвэл хоёр хэсэг болгон овоолсон, толгойн дээр эсвэл хажуу талд байршуулсан "балетчины засалт" хялбар атлаа загварлаг шийдэл байх болно.
Хойш самнасан, гөлгөр үс
Сүүлийн хэдэн жилийн турш загвар, гоо сайхны салбарт тренд болж буй бас нэгэн засалт бол хойшоо самнасан, гөлгөр үс юм. Үсээ задгай тавин хойш самнасан эффект оруулахын тулд танд хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн зайлшгүй хэрэг болно. Ийм засалт ямар ч урттай үсэнд зохино.
Сүлжсэн үс
Ирэх жил энгийн биш, харин илүү нарийн бүтэцтэй, хэцүү засалтууд моодонд орно. Мэргэжлийн үсчдийн Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр танилцуулсан засалтуудаас санаа аваарай.
Өвөрмөц бүтэцтэй засалт
Тодорхой нэгэн ангилалд хамруулах боломжгүй, өвөрмөц засалтуудыг Fenty x Puma, Self-Portrait ба Helmut Lang брэндүүдийн загварын шоунаас олж харах боломжтой байлаа. Тод өнгийн үдээсээр чимэглэн боосон үс, толгойн орой дээр овоолсон үс, чихний ойролцоо мушгиралдсан үс гээд олон сонирхолтой санаанууд бий.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт