Энэ онд заавал худалдаж авах косметик бүтээгдэхүүнүүд

Сүүлийн үеийн трендийн дагуу

Неон өнгийн контур

Helmut Lang брэндийн загварын шоунаас гаралтай гэж хэлж болох неон өнгийн контурын тренд нь энэ 2020 оны турш үргэлжлэх болно. Аль болох тод ба хурц өнгөтэй тень сонгох хэрэгтэй бөгөөд NYX, Dior, Soda ба M.A.C брэндүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна.

Vivid Brights, NYX



Chromaline, M.A.C



Diorshow On Stage Liner, Dior



#guyliner, Soda

Пастель өнгийн тень

Хэрвээ та өнгөрсөн онд пастель өнгийн тень авч амжаагүй бол 2020 ондоо зорилго болгон заавал аваарай. Пастель өнгийн тень матт бүтэцтэй байвал илүү зохимжтой бөгөөд цайвар цэнхэр, нил ягаан, шар, гааны ногоон, зөөлөн ягаан зэрэг өнгөнүүдээс сонголтоо хийх хэрэгтэй.

Vivid Brights, NYX



Smart Colour, Kiko Milano



Urban Decay

Pantone өнгийн тень

19-4052 дугаартай сонгодог цэнхэр өнгө бол 2020 оны гол өнгө юм. Ийм өнгөөр нүүр будалт хийхдээ нүдний смоки будалт эсвэл сормуусны дагуу контур тавих байдлаар хэрэгжүүлбэл илүү тохиромжтой.

Phyto-Eye Twist, Sisley

Ombre Satin, Clarins

Urban Decay

Саа

"Euphoria" кино гарснаас хойш бүгд саагаар өвчлөх болжээ. Блогеруудаас эхлээд дизайнерууд ч хүртэл загварын тайзнаа саатай будалт гарган төрөл бүрийн хувилбар танилцуулж байна. Уг трендийг хэрэгжүүлэхдээ ямар нэгэн дүрэм баримтлах шаардлагагүй бөгөөд уруул, шанаа, зовхи, нүдний дотор булан гээд хүссэн газартаа түрхэх боломжтой.

Metallic Glitter, NYX

Medium Glitter, Make Up For Ever

Sparkles, Krygina Cosmetics

Уруул өнгөлөгч

Хамгийн гол нь тунгалаг уруул өнгөлөгч байх ёстой юм шүү. Түрхсэний дараа уруул маш чийглэг харагдах учиртай бөгөөд хүсвэл зовхиндоо түрхэн сааны суурь болгон ашиглах боломжтой.

Rouge Coco Gloss, Chanel

Gloss Interdit, Givenchy

Хацар өнгөлөгч

Хүйтэн ягаан эсвэл тоорын өнгөтэй хацар өнгөлөгч бол сүүлийн үед тренд болоод буй нэг өнгөөр дагнасан монохром нүүр будалтын үндэс суурь юм. Тослог бүтэцтэйг сонговол илүү байгалийн төрх бий болно.

Concrete Salmon, Krygina Cosmetics

Sexy Cream Blusher, Romanovamakeup

Pot Rouge, Bobbi Brown

Buro.Mongolia

2020-01-15, 15:00