Бороотой, бүрхэг өдрүүд цөөрч, налгар сайхан үе ирэн нар шарж эхэлж байна. Та зуны сандааландаа орохоосоо өмнө хөлийн хумсаа гоёод аваарай. Үүний тулд заавал гоо сайхны салонд очиж, үнэтэй үйлчилгээ хийлгүүлэх шаардлагагүй юм шүү. Гэрийн нөхцөлд ч хялбархан педикюр хийчих боломжтой. Аз болоход энэ зун тренд өнгөний хувьд хатуу хязгаарлалт байхгүй бөгөөд завсрын өнгөнөөс эхлээд солонгон долоон өнгө хүртэл бүгд таны уран сэтгэмжийн дагуу байж болох сонголтууд юм. Харин бид танд санаа өгөх үүднээс сонин содон дизайн болон өнгөтэй педикюрийн хувилбаруудыг бэлтгэлээ. Эдгээр дизайнууд бусдын анхаарлыг татна гэдэгт та итгээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт