Met Gala 2018 дээрх нүүр будалтын тренд: Гялалзсан нүд

Сахиусан тэнгэрийн нүд

Энэ жилийн Met Gala үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид "Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" сэдвийн дагуу хувцаслаж, сахиусан тэнгэрүүдийг санагдуулам тийм ч хурц биш атлаа анхаарал татам, гоёмсог будалт хийсэн байлаа. Тэр дундаа саатай нүдний будалт хамгийн элбэг үзэгдсэнээр энэ жилийн нэгэн гоо сайхны трендийг үүсгэсэн юм.  

Белла Хадид

Загвар өмсөгч бүсгүйн Клеопатраг санагдуулам будалт нь саатай харандааг хэрхэн хурц, тод байдлаар ашиглаж болохыг харууллаа.

Жизель Бюндхен

Супер модель Жизель Бюндхений дүр төрх лусын дагинаас сэдэвлэсэн мэт харагдлаа. Түүний хувийн нүүр хувиргагч Хюн Ванго ногоон болон алтан шаргал өнгийн саа ашиглан уусалттай будалт хийж, уруулыг тоорын өнгөөр будсан нь өнгөний төгс зохицолдоог бий болгожээ. 

Аманда Сейфрид

Саатай будалт хийхдээ хацар болон уруулаа бүдэг ягаанаар өнгөлсөн нь өдөр тутмын будалтын нэгэн шинэлэг санааг бидэнд өглөө. 

Оливиа Манн 

Улаан хүрэн өнгийн уруулын будгийг алтан шаргал өнгийн нүдний тенитэй хослуулсан нь үдэшлэгийн хамгийн анхаарал татам будалтын нэг байлаа.

Керри Вашингтон

Керри Вашингтон 1970-аад оны диско үеийг санагдуулам үс засалт хийн мөн л саатай будалт сонгосон байлаа.

Buro.Mongolia

2018-05-08, 16:15