2021 оны 4 гол үс засалт

Мэргэжилтнүүд онцолж байна

КАРАНТИНЫ ЧЁЛК

Хэрвээ чёлк тавихаар бодож байсан бол одоо л яг цаг нь ирлээ. Хавар-зун 2021 улирлын бараг л бүх загварын шоунууд дээр чёлкний аль нэг төрөл үзэгдсэн гэж хэлж болно. Хамгийн классик буюу Жейн Биркин, Брижитт Бардот нарын домогт замбараагүй чёлк, эсвэл нүд давсан урт чёлк, бичил чёлк, эсрэгээрээ хэтэрхий өтгөн чёлк гээд сонголтын хувьд маш өргөн байгааг Hermès, Balenciaga, Prada болон Paco Rabanne брэндүүдээс харж болно.

Prada
Hermes, Valentino
Balenciaga, Paco Rabbane
Valentino

ҮСНИЙ АКСЕСУАР

Yohji Yamamoto-н драматик өд, Chanel-н торон чимэглэл, Dolce & Gabbana-н цэцгэн тюрбан, Giambattista Valli- н эрдэнийн чулуунуудтай обруч, Simone Rocha-н сувднууд, Acne-н болор чулуунууд гээд байж болох бүх төрлийн үсний чимэглэлүүдийг дизайнерууд онцолж байна. Сонголтоо хийх л үлдлээ.

Giambattista Valli
Simone Rocha, Yohji Yamamoto
Chanel, Dolce & Gabbana
Chanel

НОЙТОН ҮСНИЙ ЭФФЕКТ

Одоо ингээд харахад нэгэн үед шинэ трендээр тооцогдож байсан нойтон мэт харагдах үс засалт нэгэнтээ хуучрашгүй, классик шийдэл болжээ. Givenchy хойш самнасан, Chloé бага зэрэг замбараагүй засалттай, харин Acne Studios үл ялиг долгионтой нойтон үсийг онцолсон байна.

Acne Studios
Versace, Chloe
Salvatore Ferragamo, David Koma
Sportmax

ЦЭГЦТЭЙ ҮС ЗАСАЛТ

Голоор нь тэнцүү, эсвэл аль нэг тал руу нь далий хуваасан цэгцтэй үсийг Hermès, Louis Vuitton, Chanel орднууд санал болголоо. Маш эмэгтэйлэг, цэмцгэр бөгөөд эрхэмсэг байдлыг илтгэх болно.

Miu Miu
Balmain, Chanel
Boss, Louis Vuitton
Hermes

Buro.Mongolia

2021-05-19, 12:13