Үс засалтын тренд - Эрвээхэй зангилаа

Улаан хивсний ёслолууд дээр зонхилж буй тренд

Ямар ч үс засалтыг хормын зуур илүү эмэгтэйлэг харагдуулж, бүх төрлийн хувцаслалттай зохицдог эрвээхэй зангилаа эргээд моданд орлоо. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулаад тэр үү алдартнууд улаан хивсний ёслолд зориулан төрхөө бүрдүүлэхдээ үсээ хар, цагаан, ягаан гээд төрөл бүрийн өнгө болон дизайнтай тууз, эсвэл эрвээхэй зангилаатай хавчаараар чимж байна. 

Алдартнууд ихэнхдээ өмссөн хувцасныхаа өнгө дагуу үсний чимэглэлээ сонгож байгаа бөгөөд ингэхдээ энгийн даавуу, хамба хил болон торгон материалтай, жижиг эсвэл том хэмжээтэй эрвээхэй зангилаа, тууз зэргээр гоёж, төрхөө илүү чамин, сонирхолтой болгож байна. Яг одоо үргэлжилж байгаа Венецийн кино наадам дээр хүрэлцэн ирсэн жүжигчин Сидней Суини л гэхэд эрвээхэй зангилааны детальтай хар даашинз өмссөн төдийгүй шулуун засалттай үсээ том хар эрвээхэй зангилаагаар чимжээ. Харин энэ жилийн Каннын кино фестивальд уригдан ирсэн Белла Хадид даашинзаа цагаан өнгийн эрвээхэй зангилаагаар загварчилсан бол жүжигчин Элль Фанинг дур булаам харагдах ягаан шүрэн хавчаар зүүсэн байлаа. Түүнчлэн хэд, хэдэн загвар зохион бүтээгчид шинэ цуглуулгуудаа танилцуулахдаа мөн л моделиудын үсийг эрвээхэй зангилаатай хавчаараар тогтоож, гоёмсог бөгөөд эмэгтэйлэг төрхүүдийг бүрдүүлсэн юм.

Белла Хадид, Каннын кино наадам 2022
Сидни Суини, Венецийн кино наадам 2022
Эль Фаннинг, Каннын кино наадам 2022
Маргарет Куалли, Каннын кино наадам 2022
Giambattista Valli, pre-fall 2022 цуглуулга
Chanel, намар-өвөл 2022 кутюр цуглуулга

Санал болгох аксесуарууд

Buro.Mongolia

2022-09-07, 14:15