Зуны шилдэг үс засалтууд: Сүлжсэн, мушгирсан ба зөөлөн долгионтой үс
Загварын шоунууд дээр үзэгдсэн бүх трендүүд
Бид дэлхийн загварын шоунуудаас бодит амьдрал дээр хэрэгжүүлж болох үндсэн трендүүдийг цуглуулж, энэ зуны улиралд хэрэгжүүлэх хэрэгтэй 20 үс засалтыг онцоллоо
Хоёр сүлжсэн үс
Prada-гийн аяллын цуглуулгад үзэгдсэн чанга сүлжсэн, Emporio Armani-гийн санал болгосон толгой дээрээс эхэлсэн, эсвэл Alice + Olivia брэндийн загварын шоу дээрх хайхрамжгүй "загасан" сүлжээс хэзээд буруутахгүй, сонгодог хувилбар юм. Үсээ ямар ч аргачлалаар сүлжиж болох ч, энэ улиралд хамгийн гол нь хоёр сүлжээс хийхийг бид зөвлөж байна.
Хойш самнасан үс
Хойш самнасан нойтон эффекттэй үс бол халуун цаг агаарт хамгаас тохиромжтой загварлаг сонголт юм. Энэхүү үс засалтыг Stella McCartney, Salvatore Ferragamo, Sacai брэндүүд өөрсдийн загварын шоундаа ашигласан байгаа. Ийм засалт хийхдээ үсээ задгай тавьж эсвэл толгойн доод хэсэгт сул боож болно.
Үл үзэгдэгч хавчаар
Шинэ улиралд үсний гол аксесуараар үл үзэгдэгч хавчаарууд тодорлоо. Үсээ нэгэн зэрэг олон үл үзэгдэгчээр чимэх нь тренд болсон юм шүү.
Сул долгионтой үс
Сул долгионтой үс нь ямар ч үед зохимжтой байдаг маш энгийн засалт юм. Ийм засалт хийхдээ чигтэй үсээ мушгин овоолж, хатахыг нь хүлээхэд л хангалттай. Бас нэгэн хялбар арга бол чийгтэй үсээ сүлжиж, сүлжсэн үсээ индүүгээр хатаах юм. Хамгийн гол нь үсээ долгионтой болгосны дараагаар хэлбэржүүлэгч спрей цацахаа мартуузай.
Мушгирсан засалт
Цаг хэмнэх атлаа өвөрмөц төрх бүрдүүлэх мушгирсан үсийг хэлбэржүүлэгч мусс хэрэглэсний дараагаар загварчилбал илүү хялбар байдаг юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт