Чикагогийн урлагийн институт 50,000 гаруй уран зургийг олон нийтэд нээлттэй болголоо

Өндөр чанартай зургуудыг үнэ төлбөргүй татаж авч болно

Чикагогийн урлагийн институт өөрсдийн цуглуулгад хадгалагдаж буй алдарт уран бүтээлчдийн бүтээлүүдээс бүрдсэн онлайн архивыг олон нийтэд нээлттэй болгожээ. Ингэснээр хүмүүс тус архивд хадгалагдаж байгаа 52,000 уран зургийг үнэ төлбөргүй татаж авах боломжтой болж байна. Тэдгээр бүтээлүүдийн дунд Пабло Пикассо, Винсент Ван Гог, Дэвид Хокни, Василий Кандинский, Клод Моне болон бусад суут уран бүтээлчдийн бүтээлүүд багтаж байгаа аж. Мөн уран зургаас гадна уран баримал болон бусад урлагийн объектуудын гэрэл зургууд ч дэлгэгдсэн байна.

Олон нийтэд нээлттэй болсон бүх зургуудыг та Чикагогийн урлагийн институтийн албан ёсны вебсайтаас харж болно. Харин сонирхсон бүтээлээ та тус вебсайтын хайлтын системээс өндөр чанартайгаар татаж авч болох юм. Үүнээс гадна бүтээл бүрийг богино тайлбар дагалдаж байна. Ингээд тус архивд байршсан зарим нэг уран зургуудыг харцгаая.

American Collectors (Fred and Marcia Weisman), 1968 David Hockney

The Beach at Sainte-Adresse, 1867 Claude Monet

The Bay of Marseilles, Seen from L'Estaque, 1885 Paul Cézanne

Improvisation 30 (Cannons), 1913 Wassily Kandinsky

Head of a Woman (Fernande), 1909 Pablo Picasso

Girl Looking out the Window, 1893 Edvard Munch

Ballet at the Paris Opéra, 1877 Edgar Degas

Portrait of Marevna, 1915 Diego Rivera

Painterly Realism of a Football Player, 1915 Kazimir Malevich

Nighthawks, 1942 Edward Hopper

Buro.Mongolia

2018-10-31, 12:22

  • Зураг: