Дорно дахины үлгэр: Asia Imagined in the Baur and Cartier Collections үзэсгэлэн

Таталцлын хүч

Женевийн Алс Дорнодын урлагийн музейд Cartier ордон Ази тивтэй урт хугацааны турш харилцсан түүхийг өгүүлэх онцгой үзэсгэлэн нээгджээ

Хятад болон Японоос авчирсан XIX, XX зууны үеийн эд зүйлс Европт Азийн соёлын давалгаа үүсгэжээ. Дорнодын сэтгэл татам хэв маяг удалгүй Cartier-ын гоёл чимэглэлийн урын сангийн гол үндэс суурь болсон юм. Тиймээс саяхан нээгдсэн "Asia Imagined in the Baur and Cartier Collections" үзэсгэлэн ирсэн зочдоо үлгэрийн ертөнцөөр аялуулна. Сарны гэрэл туссан сувдан суварга, луу болон гялалзсан галт шувуу зэрэг гээд энд гайхалтай зүйл олныг харна. Та энд Ази тив болон Cartier ордныг холбох ямар гол зүйл байдгийг үзэж, үнэт эдлэлийн ур хийцээс гадна уур амьсгалыг нь мэдэрч болох юм. Үзэсгэлэнд "Баур сан"-гийн цуглуулгын дээжүүд дэлгэгдэх ажээ. Альфред Баурын цуглуулга  XX зууны эхэн үед Азийн соёл хэрхэн Европт орсон талаар ойлголт өгнө. 

Asia Imagined in the Baur and Cartier Collections үзэсгэлэн 2016 оны хоёрдугаар сарын 14-н хүртэл үргэлжилнэ.

Б.Амина

2015-11-14, 13:00

  • Зураг: