Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Дуудлага худалдаа
Лондонд болж өнгөрсөн Sotheby's орчин үеийн бүтээлүүдийн дуудлага худалдааны дүн гарлаа
Sotheby's орчин үеийн уран бүтээлийн дуудлага худалдаа Лондон хотод болж өнгөрлөө. Энд бараг бүх бүтээл, тэр дундаа Энди Уорхолын бүтээлүүд таамаглаж байснаас илүү өндөр үнээр зарагдсан байна. Дуудлага худалдаанд Уорхолын хэд хэдэн бүтээл орсон бөгөөд зураачийн алдарт хэв маяг бүхий Ленинийн хөрөг урьдчилсан үнэлгээнээс өндөр буюу 4,7 сая доллараар зарагджээ. Тус зургийг Москва дахь Ленингийн төв музейн 1897 оны гэрэл зургаас сэдэвлэжээ. Харин Мэрилин Монрог дүрсэлсэн олон өнгөт зураг өмнө нь 2,3 сая доллараар зарагдаж байсан юм.
Ай Вэйвэйн Grapes гэх 32 сандлыг хооронд нь холбосон бүтээлийг 437 мянган фунт стерлингээр худалджээ. Дуудлага худалдааны хамгийн үнэтэй бүтээлээр Жан-Мишел Баскийн Untitled (The Black Athlete) тодорч, 6,2 сая долларын үнэд хүрсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт