Алдарт дуучин Лана Дель Рей хөгжмийн карьераасаа хоёр жил завсарласныхаа дараа 'Violet Bent Backwards Over The Grass' нэртэй шүлгийн номоо саяхан гаргалаа. Ихэнх дуунуудаа өөрөө зохиодог тэрээр номондоо орсон 30 гаруй шүлгээ бүгдийг нь бичжээ. Шүлэг бүрийнх нь доор хувийн гэрэл зургууд нь орсон ба номын нүүрэн дээрх жүржтэй зургийг түүний найз Эрика Ли Сийрс зурсан байна. Лана 'Violet Bent Backwards Over The Grass' буюу 'Өвсний дээгүүр мурийсан нил цэцэг' хэмээх хамгийн эхний бичсэн шүлгийнхээ нэрээр номоо нэрлэсэн гэнэ.
Тэрээр шүлгүүдээ бичихдээ олон төрлийн зүйлээс санаа авч, байгаа зүйлсийг шударга үнэнээр нь өгүүлэн, худал хуурмаг зүйл оруулаагүй учир дуучин маань шинэ бүтээлээрээ тун ч их бахархаж байгаагаа хэлсэн юм. Уг номондоо хувийн амьдралаасаа болон тэр бүр илэрхийлээд байдаггүй үзэл бодлуудаасаа хуваалцжээ. Тухайлбал Дель Рей Лос Анжелесын тайван амгалан байдалд үнэхээр дуртай бөгөөд Дональд Трампыг тэвчиж чаддаггүй, мөн долоо хоног бүр үзмэрч дээр очдог хэмээн бичсэн байна. Үүнээс гадна кино үзсэн тасалбаруудаа хаядаггүй, нисэх болон усан онгоц жолоодоход суралцдаг талаараа дурджээ.
Түүнчлэн Ланагийн хоолойг сонсохыг хүсвэл 39 минутын аудио номыг нь сонсох боломжтой ба Грэммигийн шагналт хөгжимчин Жек Антоноффын төгөлдөр хуурын уянгалаг ая ард нь эгшиглэх юм.
Нэмж хэлэхэд дуучин бүсгүй номоосоо олсон ашгийг сайн үйлсийн байгууллагуудад хандивлах юм байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт