Рэппер Snoop Dogg 2016 оноос эхлэн Америкийн бизнес эрхлэгч, телевизийн жүжигчин Марта Стюарттай хамтран "Martha & Snoop's Potluck Dinner Party" нэртэй хоолны тухай шоугаа хийж эхэлсэн билээ. Америкийн VH1 сувгаар цацагдсан уг шоу чамгүй амжилт үзүүлж Эмми шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэнээс гадна Snoop Dogg хоолны урлагт авьяастай нэгэн болохоо баталсан юм.
Тэгвэл Snoop Dogg чадварлаг тогооч болохоо ахин харуулж "From Crook to Cook: Platinum Recipes From Tha Boss Dogg's Kitchen" нэртэй хоолны ном гаргалаа. Уг номонд болоньезе хачиртай талх, филе-миньон, термидор хавч болон зайрмагтай брауни зэрэг хоолнууд болон амттаны 50 гаруй жор багтжээ. Уг номыг 14 ам.доллараар Amazon.com дээрээс худалдан авах боломжтой юм.
From Crook to Cook, servin up all ur recipe needs to get ur kitchen game right! Get ur copy today on @amazon! https://t.co/MuK0kB34YT pic.twitter.com/jlKLIf9aF9
— Snoop Dogg (@SnoopDogg) October 24, 2018
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт