Анхны харц: Жонни Депп кино урлагт эргэн ирлээ
Шүүх хуралдаанаас хойших анхны томоохон төсөл
Өчигдөр The Lionsgate кино компани жүжигчин Жонни Деппийн дүр бүтээж буй Day Drinkers киноны анхны зургийг нийтэлжээ. Энэхүү триллер жанрын бүтээл нь Жонни Деппийн удаан хугацааны дараа дүр бүтээж буй томоохон төсөл гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг багагүй татаад байна. Хамгийн сүүлд тэрээр 2018 онд Fantastic Beasts: The Crimes of Grindelwald кинонд дүр бүтээж байсан юм.
Day Drinkers киноны найруулагчаар 500 Days of Summer, Snow White, Gifted тэргүүтэй уран бүтээлүүдээрээ алдартай Марк Уэбб ажиллахаар болсон бөгөөд киноны зураг авалт өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Испанийн Мадрид хотод эхэлжээ. Жонни Деппийн хувьд тус бүтээлд чадварлаг барменын дүрийг гаргасан ба тэрээр хөлөг онгоц дээр аялж явахдаа нэгэн чинээлэг атлаа нууцлаг бүсгүйтэй танилцсанаар үйл явдал өрнөнө. Гэвч тэрхүү бүсгүйтэй танилцсаны улмаас Жонни аймшигт гэмт хэрэгт холбогдох юм.
Мөн тус кинонд жүжигчин Пенелопе Круз, Мадлин Клин, Арон Пайпер нар дүр бүтээхээр болсон байна. Эргэн сануулахад, жүжигчин Пенелопе Круз болон Жонни Депп нар өмнө нь Pirates of the Caribbean, Blow, Murder on the Orient Express зэрэг хэд хэдэн төсөл дээр гар нийлж ажилласан түүхтэй билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт