Мэри Шеллигийн зохиол болох эрдэмтэн Виктор Франкенштейны тухай нэлээд олон кино гарсан. Тэгвэл удахгүй Дэниел Рэдклифф болон Жеймс МакЭвой нарын тоглосон ээлжит хувилбар нээлтээ хийнэ
Үхсэн хүнийг амилуулах оролдлогын тухай гарах киноны шинэ хувилбарт Дэниел Рэдклифф эрдэмтний туслах Игорийн дүрд тоглохоор болжээ. Харин лабораторидоо уйгагүй зүтгэж дэлхийд чухал нээлт хийнэ гэж боддог Франкенштейны дүрийг Жеймс МакЭвой амилуулна.
XIX зууны үед бичигдсэн эх зохиолын алдар хүнд өнөөдөр ч кино бүтээгчдийн анхаарлыг татсаар байна. Франкенштейныг амилуулсан айдас хүрэм төрхтэй хэдий ч хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй төрсөн хүний тухай үзэгчид одоо ч сэтгэл догдлон үзэх дуртай хэвээрээ. Тэгвэл ирэх 12-р сард дэлгэцэнд гарахаар товлогдсон киноны сурталчилгааг хамтдаа үзэцгээж, ямар болсныг харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт