Жүжигчин Жеймс Динийн тухай өгүүлэх киног Голланд найруулагч, зурагчин Антон Комбайн бүтээж байгаа бөгөөд тус киноны албан ёсны сурталчилгаа гарлаа
1955 онд Life сэтгүүлийн зурагчин Дэннис Стокд Жеймс Динийн зургийг авахыг даалгажээ. Тэр үед жүжигчин дэлхийд алдар нэрээрээ ид гялалзаж явлаа. East of Eden дөнгөж гарч, араас нь Rebel Without a Cause, Giant кинонууд дэлгэцэнд шилжихээр зэхэж байжээ.
Сток, Дин хоёр найзууд болж Америкт, жүжигчний эх нутаг болох Индианад аялахаар явна. Гэвч Жеймсийн амьдрал 24 насандаа автомашины ослоор төгсгөл болсон юм. Түүний найз Дэннисд зөвхөн амьд ахуй цаг үеийнх нь дурсамж болон амьдралых нь сүүлийн өдрүүддээ Times Square-т урт цув өмсөн авахуулсан хар цагаан зураг л үлдэнэ. Стокийн зураг авалтаар бүтсэн Жеймс Динийн дүр төрх үзэгчдэд таалагдсан болов уу. Зурагчин өмнө нь 2005 онд James Dean: Fifty Years Ago ном гаргаж байлаа. Харин одоо Антон Корбайнын кинонд Дэннис Сток залуу жүжигчнийг Leica камерны дурангаараа Жеймс Дин болгон хувиргажээ.
Берлинийн кино фестивальд Life киноны нээлт болсон бол удахгүй 9-р сард олон улсад гарч эхэлнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт