The Weeknd, Spotify нар хамтран бодит мэдрэмж төрүүлэх онлайн үдэшлэг зохиож байна

Үзэгч бүр The Weeknd-тэй ганцаарчлан ярилцах боломжтой байна

Spotify тавцан дуучин The Weeknd-ийн дижитал аватарыг оролцуулсан «Alone With Me» нэртэй онлайн үдэшлэг зохион байгуулж байна. Технологийн дэвшлийн тусламжтай сонсогч нар яг л дуучны урд зогсон тоглолтыг нь эхний эгнээнээс үзэж буй мэт бодит мэдрэмж авах энэхүү шинэлэг онлайн арга хэмжээ нь The Weeknd-ийн «After Hours» цомгийг онцлох юм.

Spotify энэхүү төсөлд зориулан үдэшлэгт оролцохоор бүртгүүлсэн хэрэглэгчдийнхээ мэдээллийг шинжлэн, The Weeknd-ийн ямар дууг, ямар дараалалтайгаар сонсдогийг тооцоолон, тухайн сонсогчид тусгайлан зориулсан алгоритмыг бий болгоно. Мөн үүний зэрэгцээ дуучны дижитал аватар тухайн сонсогчийн сонирхол, мэдээлэл дээр үндэслэн зөвхөн тэр сонсогчид зориулсан харилцан яриа үүсгэнэ. Ингэснээр онлайн үдэшлэгт оролцсон зочин бүр яг л бодит The Weeknd-тэй харьцаж буй мэт онцгой мэдрэмжийг авах юм.

Бүр тодруулбал, дуучны дижитал аватар сонсогчид нэрээр нь хандан, сонсогчийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж, түүнтэй харилцан яриа үүсгэсний дараа хамтдаа «After Hours» цомгийг сонсох гэнэ.

Онлайн үдэшлэгт оролцон, нэгэн үдшийг The Weeknd-ийн хамт өнгөрүүлэхийг хүсвэл энд дараарай.

 

Buro.Mongolia

2020-08-19, 15:00