2017 оны шилдэг аяллын гэрэл зурагчид ба тэдний дарсан зургууд
“National Geographic Travel Photographer of the Year” тэмцээн
Оны шилдэг аяллын гэрэл зургуудыг тодруулдаг "2017 National Geographic Travel Photographer of the Year" тэмцээний үр дүн хэдхэн цагийн өмнө зарлагдлаа. Тус сэтгүүлээс жил бүр уламжлал болгон зохиодог энэхүү нэр хүндтэй тэмцээнд энэ жил 30 гаруй орны гэрэл зурагчдын 15,000 бүтээл оролцжээ. Эдгээр гэрэл зургуудаас Мексик улсаас гаралтай Сержио Тапиро Веласкогийн "The Power of Nature" зураг тэмцээний Гран-При шагналыг хүртсэн байна. Веласко дэлбэрч буй Колима галт уул дээр аянга ниргэж байгаа ховор агшныг өөрийн дурандаа буулган авчээ.
National Geographic сэтгүүл энэхүү тэмцээний хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд дарсан гэрэл зургуудыг "Байгаль", "Хүмүүс", "Хотууд" гэсэн гурван төрөлд ангилан шалгаруулдаг. Энэ жилийн шилдэг байгалийн гэрэл зургаар мөн л "The Power of Nature" зураг шалгарсан бол Турк улсын Силле тосгоны нэгэн сүмд бүжиглэж буй бадарчны зураг (Ф. Дилек Уяар) тэмцээний "Хүмүүс" төрөлд шалгарчээ. Харин Унгарын гэрэл зурагчин Норберт Фритцын авсан Германы Штутгарт хотын футурист загвартай номын сангийн зураг "Хотууд" төрөлд нэгдүгээр байрыг эзэлсэн байна.
Харин одоо "2017 National Geographic Travel Photographer of the Year" тэмцээнд оролцсон бусад гэрэл зургуудыг харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт