Залууст зориулсан контемпорари хэв маягтай загварууд урладаг 93// Kidult брэнд хавар-зуны шинэ цуглуулгаа өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаж байна. "1-0" хэмээн нэрлэсэн энэхүү цуглуулгад байгалийн өнгө давамгайлсан бөгөөд өдөр тутам өмсөх боломжтой, чанартай, загварлаг хувцаснуудаас бүрджээ.
Брэндийн хамт олон энэ удаад байгаль орчинд ээлтэй, тэр дундаа материалын хог хаягдал багатай цуглуулга урлахыг зорьсон байна. Бүр тодруулбал тэд цуглуулгад багтсан эд зүйлс бүрийг бүтээхдээ материалаа бүрэн дүүрэн ашиглаж, аль болох хог хаягдал гаргахгүй байхыг хичээсэн гэдгийг брэндийн дизайнер М.Нямсүрэн онцолсон юм. 93// Kidult ирээдүйд "Zero Waste" буюу материалын хог хаягдалгүй брэнд болох зорилготой ажиллаж байгаа ба ийм сэдлээр шинэ цуглуулгаа "1-0" хэмээн нэрлэжээ. Мөн энэ төлөвлөгөөнийхөө хүрээнд тэд үлдэгдэл материалаа ашиглан даавуун тор урлаж, дараагийн цуглуулгаас худалдан авалт хийсэн хүмүүст бэлэглэхээр шийдсэн байна.
Шинэ цуглуулгын зураг авалтыг 1970, 1980-аад оны дуу хөгжмөөс санаа авч, ерөнхийдөө тайван, винтэж уур амьсгал бүрдүүлэн бүтээжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт