Музей Бюро 24/7-д үүд хаалгаа нээлээ
Одооноос эхлээд бид Оросын яруу найргийн сор болсон А.С.Пушкины нэрэмжит музейг үнэ төлбөргүйгээр, 3D хэлбэрээр үзэх боломжтой боллоо
Урлаг соёлын хорхойтнуудад А.С.Пушкины музей үүд хаалгаа виртуал байдлаар дэлгэлээ. XIX-XX зууны үеийн уран бүтээлчдийн сод бүтээлтэй танилцахыг хүсвэл та одоо гар утас юм уу компьютерээсээ энэ сайт руу ороход л хангалттай. Энэхүү виртуал аялалд музейн үзмэрүүдийн панаром зургаас гадна тайлбар бичвэр, дуут хөтөч дагалдах бөгөөд урлагийн бүтээл бүрийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.
Одоогоор виртуал аялалд музейн гол барилга, Европ ба Америкийн XIX-XX зууны үеийн урлагийн галерей, хувийн цуглуулгын хэсэг, И.В.Цветаевагийн нэрэмжит боловсрол ба урлагийн музей, Святослав Рихтерийн дурсгалын байр багтаж байна. Музейн зүгээс тун удахгүй түр зуурын үзмэрүүдийг ч мөн тоон хэлбэрт шилжүүлнэ гэж амлажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт