"Flower Thrower"
Их Британийн алдарт гудамжны уран бүтээлч Бэнкси өөрийн хамгийн алдартай бүтээл болох "Flower Thrower"-ын зохиогчийн эрхийг алджээ. Тодруулбал 2014 онд уран бүтээлчийн төлөөлөгчид Бэнксигийн алдарт бүтээлийг худалдааны тэмдгээр бүртгүүлэхээр Европын Холбооны оюуны өмчийн газарт хандаад байсан бол шүүх тэдний энэ хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна. Мөн тэрээр 2019 онд түүний "Flower Thrower" бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан гэх шалтгаанаар Full Color Black нэртэй ил захидал үйлдвэрлэдэг компанийн эсрэг зарга үүсгээд байсан юм. Тэгвэл шүүхийн зүгээс Бэнкси гэдэг уран бүтээлчийн хувь хүн нь нууц учраас түүнийг энэ бүтээлийн эзэмшигч гэж нотолж чадахгүй хэмээн мэдэгдсэн байна.
Үүнээс гадна "Flower Thrower" бүтээл нь олон нийтийн эзэмшлийн газарт дүрслэгдсэн учраас олон нийт ашиглаж болно гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл цаашид хэрэв Бэнкси өөрийгөө хэн болохыг олон нийтэд зарлахгүй бол зөвхөн "Flower Thrower" төдийгүй түүний бусад бүтээлийн ирээдүйн хувь заяа ч эргэлзээтэй болж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт