Бейонсе Олон улсын охидын өдөрт зориулан шинэ клип гаргалаа

“Freedom”

 

Нэгдсэн Үндэсний Байгууллага 2012 оноос эхлэн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр хэмээн тэмдэглэж байгаа билээ. Тэгвэл энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан дуучин Бейонсе The Global Goals хандивын байгууллагатай хамтран #FreedomForGirls нэртэй аяныг өрнүүлжээ. Бейонсе энэхүү аяны хүрээнд Их Британийн найруулагч М.Ж. Деланитай хамтран өөрийн "Freedom" нэртэй дуунд зориулан шинэ видео клип хийсэн байна.

Клипний үйл явдалд Эйфелийн цамхагийн урд, Африкийн тосгонд, Энэтхэгийн сүмд гээд дэлхийн өнцөг бүрт байрлаж байгаа 5-11 настай охид Бейонсегийн дуунд дуулж, бүжиглэнэ. Энэхүү дуу нь дэлхийн охидын эрх чөлөөний төлөөх хүсэл эрмэлзлийг харуулсан сүлд дуу болж байгааг найруулагч онцолсон байна.

Видео клипэнд эдгээр охид огт инээмсэглэхгүйгээр гарна. "Аз жаргал ба инээмсэглэл нь энэ сэдвийн хурцадмал байдлыг тодотгож чадахгүй. Учир нь хүчирхийлэл, хүний наймаа, бага насандаа гэрлэх, боловсролын хангалтгүй байдал гэх зэрэг охидод тулгардаг асуудлуудад анхаарал хандуулах нь уг аяны гол зорилго юм" гэж Делани ярьсан байна.

Өнгөрсөн жил Олон улсын охидын өдөрт зориулж найруулагч М.Ж. Делани Spice Girls хамтлагийн "Wannabe" клипийг шинэчилж байсан юм.

Buro.Mongolia

2017-10-12, 10:00

  • Зураг: