Жүжигчин Сандра Буллокийн тоглосон "Bird Box" триллер кино Netflix стриминг тавцан дээр цацагдсан даруйдаа асар олон үзэгчтэй бүтээл болж, мим зургийн шинэ давалгааг эхлүүлсэн гэж хэлж болно. Тэгвэл одоо энэхүү киноны эх зохиолыг бичсэн Жош Малерманн 2014 онд хэвлэн гаргасан "Bird Box" номынхоо дараагийн ботийг бичих болсноо мэдэгдлээ. "Malorie" нэртэй энэхүү шинэ ном нь энэ оны сүүлээр хэвлэгдэн гарах юм байна.
Та нүдээ боож энэ киног үзээгүй л бол үйл явдалд хүмүүсийг амиа егүүтгэхэд хүргэдэг (зөвхөн нүдээрээ харсан тохиолдолд) нэгэн ер бусын хүч дэлхий даяар тархаж байгаа тухай өгүүлдэг гэдгийг мэдэж байгаа биз ээ.
Жош Малерманн Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шинэ номонд үйл явдал цаашид хэрхэн үргэлжлэхийг харуулахын зэрэгцээ Мэлориг (Сандра Буллок) үзэгчдэд илүү дэлгэрэнгүй танилцуулахаар шийдсэнээ хуваалцжээ. "Bird Box кино гарснаас хойш хүмүүс надаас Хүү ба Охинд цаашид юу тохиолдох талаар их асуудаг байлаа. Гэхдээ тэдний хувь заяа надад ч мөн сонирхолтой санагдаж байгаа ч Bird Box бол тэдний түүх биш. Харин Мэлоригийн түүх. Тиймээс би түүний тухай илүү ихийг мэдэж, Мэлориг бүр ч сайн танихыг хүсэж байна" хэмээн ярьжээ. Мөн гол дүрийн бүсгүйгээс гадна уншигчид яг ямар ер бусын зүйлс хүмүүсийг аймшигт зүйлс хийхэд хүргэж байгааг олж мэдэх болно хэмээн хуваалцсан байна.
"Malorie" ном 2019 оны аравдугаар сарын 1-нд худалдаанд гарах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт