BTS хамтлаг арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэхэд зориулан нэг сая ам.доллар хандивлалаа

Black Lives Matter хөдөлгөөнд мөнгийг шилжүүлнэ

Өмнөд Солонгосын BTS хамтлаг болон Big Hit Entertainment компани Black Lives Matter хөдөлгөөнд нэг сая ам.доллар хандивлалаа. "Дэлхий даяарх өнгөт арьст хүмүүс олон зууны туршид үргэлжилж буй ялгаварлан гадуурхах үзэлд өртсөөр байгаа. Бид BTS хамтлаг болон бусад орны өгөөмөр сэтгэлт нөхдөдөө өнгөт арьст хүмүүсийн амьдрах эрхийн төлөө тэмцэж байгаад нь маш их талархаж байна" гэж Black Lives Matter хөдөлгөөний удирдах захирал Кэйли Скейлс мэдэгджээ.

Одоогоор алдарт K-Pop хамтлаг болон Big Hit Entertainment компани энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.

Эргэн сануулахад зургаадугаар сарын 2-ны мягмар гарагаас эхлэн дэлхийн томоохон компаниуд болон алдартнууд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэн Blackout Tuesday хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.

Buro.Mongolia

2020-06-08, 10:32

  • Зураг: